Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Залуу багш, оюутнуудын хүсэн хүлээдэг “Эврика-2014” тун удахгүй

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Эврика-2014” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний бага хурал тун удахгүй 21 дэх жилдээ болох гэж байна.Өмнөх жилийн “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал УИХ-ын дарга З.Эхнболдын ивээл дор “Шинжлэх ухаанаа аварья, судалж оролцоё” уриатай зохион байгуулагдаж байсан. Улаанбаатар хотын 60 гаруй их дээд сургууль болон Орхон, Дархан-уул, Говь-алтай, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт 160  орчим багш оюутнууд өөрийн судалгааны бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн оролцсон юм. “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь хуульэрхзүй, cоёлурлаг, бизнес, эдийнзасаг, анагаахухаан, геологи уул уурхай, мэдээллийн технологи, инженер техник технологи, эрчим хүч, улс төр, экологи, аялал жуулчлал гэсэн 12 салбарын хүрээнд болсоныг та бүхэн санаж байгаа байх. Эдгээр салбар салбарын шилдэг бүтээлүүдээс манлайлж залуу багш ангилалд Гранпри шагналыг байгалийн ухааны салбарт тэргүүн байр МУИС-ын МКС-ын багш Ц.Батболд“On a Relation between Hilbert-Type Inequality and Gabriel’s Inequiality”сэдэвт бүтээлээрээ, харин оюутны ангилалд техник технилогийн салбарт тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн УБС-ийн оюутан С.Ууганбаатар “Хүний тархины цахилгаан импульсыг ашиглан микроконтроллер бүхий төхөөрөмжийг удирдах боломж” сэдэвт бүтээлээрээ хүртсэн юм.

Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэхүү бага хурал нь энэ жил хамрах цар хүрээгээ тэлэх гэнэ.

Бүх их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэмшинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биеллээ олоход нь туслах зорилготой энэхүү хурлыг жил бүр оюутан залуучууд хүсэн хүлээдэг юм.“Эврика-2014” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг энэ сарын 22-оос эхлэн МЗХ-ны төв байранд хүлээн авах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан