УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Энэ жилийн хит үг “Selfie”
Оксфордын толь бичиг зохиогчид энэ жилийн хит үгээр “Selfie” хэмээх олон нийтийн сүлжээнд маш түгээмэл хэрэглэгдэх болсон шинэ үгийг нэрлэлээ. Гар утас юмуу веб камераар өөрийнхөө зургийг авахыг“Selfie” хэмээн нэрлэж байгаа юм. Facebook, Twitter, Instagram, Flickr гээд олон нийтийн сүлжээ хүч түрэн хөгжиж байгаа энэ үед хүн бүр л смартфон, андройд утсаараа өөрийнхөө зургийг авч, олон нийтийн сүлжээнд нийтэлдэг болсон тул энэ үг хамгийн их хэрэглэглэгдэхээс аргагүй юм.
Оксфордын толь бичиг зохиогчид англи хэлний хэрэглээнд байдаг 150 сая үгсийн сан дээр шинээр ямар үг нэвтэрч, олон нийтийн түгээмэл хэрэглээ болж байгааг байнга судалдаг. “Selfie” хэмээх үгийн тухайд бүр 2002 онд нэгэн интернэт хэрэглэгч Австралийн нэгэн хэлэлцүүлэг дээр энэ үгийг анх хэрэглэж байсан ч смартфон утас болон олон нийтийн сүлжээ хүчтэй хөгжих хүртэл хараахан олон нийтийн үгсийн санд орж чадаагүй байжээ. Үгийн бүтцийн тухайд тайлбарлахад “self” гэдэг нь “өөрөө”, “өөрийнхөө тухай”, ер нь “би гэсэн төвтэй” юмны тухайд хэрэглэгддэг үгэн дээр –ie гэсэн дагавар залгасан нь угаасаа австраличууд аливаа үгэнд –ie гэж залгах дуртай / barbie for barbecue, firie for firefighter, tinnie for a can of beer /байдгийг илтгэж байгаа юм хэмээн тайлбарлажээ.
Оксфордын толь бичиг зохиогчид энэ жилийн хит үгээр “Selfie” хэмээх олон нийтийн сүлжээнд маш түгээмэл хэрэглэгдэх болсон шинэ үгийг нэрлэлээ. Гар утас юмуу веб камераар өөрийнхөө зургийг авахыг“Selfie” хэмээн нэрлэж байгаа юм. Facebook, Twitter, Instagram, Flickr гээд олон нийтийн сүлжээ хүч түрэн хөгжиж байгаа энэ үед хүн бүр л смартфон, андройд утсаараа өөрийнхөө зургийг авч, олон нийтийн сүлжээнд нийтэлдэг болсон тул энэ үг хамгийн их хэрэглэглэгдэхээс аргагүй юм. Оксфордын толь бичиг зохиогчид англи хэлний хэрэглээнд байдаг 150 сая үгсийн сан дээр шинээр ямар үг нэвтэрч, олон нийтийн түгээмэл хэрэглээ болж байгааг байнга судалдаг. “Selfie” хэмээх үгийн тухайд бүр 2002 онд нэгэн интернэт хэрэглэгч Австралийн нэгэн хэлэлцүүлэг дээр энэ үгийг анх хэрэглэж байсан ч смартфон утас болон олон нийтийн сүлжээ хүчтэй хөгжих хүртэл хараахан олон нийтийн үгсийн санд орж чадаагүй байжээ. Үгийн бүтцийн тухайд тайлбарлахад “self” гэдэг нь “өөрөө”, “өөрийнхөө тухай”, ер нь “би гэсэн төвтэй” юмны тухайд хэрэглэгддэг үгэн дээр –ie гэсэн дагавар залгасан нь угаасаа австраличууд аливаа үгэнд –ie гэж залгах дуртай / barbie for barbecue, firie for firefighter, tinnie for a can of beer /байдгийг илтгэж байгаа юм хэмээн тайлбарлажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























