Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хар номтон Влад Кадонийг хэн урив

ОХУ-ын “Зөн Билгийн Тулаан” нэвтрүүлгийн хамгийн хүнд сорилтыг ажрахгүй туулан ажиглагч, хөтлөгчөө гайхшруулж байсан Елена Валерьвна Голуноваг монголчууд андахгүй. Тэмцээний 13 дахь улирлын шилдэг тоглогчоор шалгарч байсан тэрээр аминаасаа илүү хайртай ганц хүүтэй хэмээн нэвтрүүлгийн үеэр хэлж байсныг үзэгчид санаж байгаа байх аа. Тэгвэл ээжийнхээ бүхий л далдын хүч, чадал авьяасыг өвлөн авсан “хар номтон” гэгддэг Влад Кадони Монголд ирэх гэнэ.

Новосибирскээс гаралтай Сибирийн “хар номтон” Влад Кадони “Зөн Билгийн Тулаан” тэмцээний зургаа дахь улирлын ялагчаар тодорч байсан. Залуухан ч авьяас, хүч чадлаараа ээжтэйгээ эн зэрэгцэх Влад энэ сарын 23-нд ирнэ гэсэн “мессэж” аль хэдийнэ амнаас ам дамжин яригдаж байна. Он, сарыг нь нарийн заан зар тараасныг бодвол Монголын толгой баячууд хувь заяаныхаа төөргийг үзүүлэхийн сацуу ажил, амьдралынхаа зам мөрийг  тэгшитгэхээр урьсан юм болов уу.
Сонирхуулахад, “хар номтон” Влад Кадонийн ээж буюу харын талын “шулмас” гэгдэх Елена Валерьевна Голуновагийн далдын хүчийг мэдрэх авьяас бага байхад нь илэрсэн бөгөөд түүнээс нь айсан ээж нь эмээд нь өгчээ. Өөрөөсөө 18 насаар ах эр нөхөртэйгөө учирч, хүүгээ төрүүлсэн тэрээр аз жаргалтай хамтын амьдралаа удаан үргэлжүүлж чадаагүй гэдэг. Эцэст нь, ганц хүүгээ тэжээхийн тулд хийгээгүй ажил байгаагүй хэмээн нэвтрүүлгийн үеэр ярьж байсан түүний хүү өдгөө ОХУ-д алдартай зөнчдийн нэгд яах аргагүй ордог байна. Харин ээжийнхээ авьяасыг өвлөсөн хар домын мастерийг хэн Монголд урьсан нь удахгүй нийтэд дэлгэгдэх биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан