УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ингэж хулгай, дээрэм хийнэ гэж байх уу даа, бүтэлгүй новш
-Хамгийн тэнэг дээрэмчин Германы 26 настай нэг эр гэнэ. Тэрээр банк дээрэмдэхээр уламжлал ёсоор нүүрээ битүү халхалсан хар баг өмсөхөөр шийдэж л дээ. Харамсалтай нь тэр юм харах нүднийхээ тэнд цоолохоо мартаж орхиж. Банк руу давхиж ороод л хашгиртал нэгэнт хожимдсон байх нь тэр. Эхлээд банкны хүмүүсийг тоглоомон гар буу, хутгаар сүрдүүлэн сейфийг нь онгойлгуулж. Дараа нь тэр дотроос юм авах болоход багаа авахаас аргагүй болсон байна. Тэгээд л машиндаа суугаад яваад өгсөн. Дүрс бичлэгээс царай төрхийг нь харсан цагдаа нар ердөө маргааш нь л гэхэд гарыг нь гавлаад авах нь тэр. Яахав тэгээд дөрвөн жилийн ял авсан. АНУ-ын Калифорни мужид бас нэг нөхөр немцийн энэ нөхрийнхөө “гавьяа”-г давтсан гэдэг.
-ОХУ-ын Ульяановск мужид хоёр нөхөр орон нутгийнхаа нэгэн компанийг дээрэмдэхээр шийдсэн байна. Хамгаалагчийн гар хөлийг хүлж орхиод л тавтай гэгч ажиллаж эхэлж. Гэтэл нэг л харанхуй санагдаад, юм олигтой харагдахгүй болохоор нэг нөхөр нь гэрэл асаах гээд унтраалга дартал дохиоллын системийнх нь товчийг дарж орхисон байна. Хэдхэн минутын дараа гэхэд л цагдаа нар шуугиад ороод ирэх нь тэр. Тэгээд л гүйцээ.
-Мөн л орост. Шуудангийн нэгэн салбарынхан өглөө ажилдаа иртэл хулгай ороод хамаг юмыг нь сандаачихсан байх юм гэнэ. Гэхдээ 13 настай сурагч-хулгайчийг олох цагдаагийнханд нэг их хэцүү байсангүй. Салбарын юмсыг тонож байх үед хулгайчдын нэг нь хүндрэх хэрэгтэй болж. Гэтэл ариун цэврийн өрөөнд нь ОО-ын цаас байсангүй. Тэгээд л яахав дээ, хүүхэд л болсон хойно дэвтрийнхээ гаднаас хуу татаад л арччихаж. Цагдаа нар сургууль, ангийн нь хаягаар тэр дор нь мөшгөөд очилгүй яахав.
сурагч нь л хөөрхөн юм байна ямар хүйтэн мэс энэ тэр хүний амь болсон биш яадийн яадийн ккк
suragch yamar huurhun yum be busad ni bol erguu har dagznuud bna da hahahaha
хахахаха
he he he
-Хамгийн тэнэг дээрэмчин Германы 26 настай нэг эр гэнэ. Тэрээр банк дээрэмдэхээр уламжлал ёсоор нүүрээ битүү халхалсан хар баг өмсөхөөр шийдэж л дээ. Харамсалтай нь тэр юм харах нүднийхээ тэнд цоолохоо мартаж орхиж. Банк руу давхиж ороод л хашгиртал нэгэнт хожимдсон байх нь тэр. Эхлээд банкны хүмүүсийг тоглоомон гар буу, хутгаар сүрдүүлэн сейфийг нь онгойлгуулж. Дараа нь тэр дотроос юм авах болоход багаа авахаас аргагүй болсон байна. Тэгээд л машиндаа суугаад яваад өгсөн. Дүрс бичлэгээс царай төрхийг нь харсан цагдаа нар ердөө маргааш нь л гэхэд гарыг нь гавлаад авах нь тэр. Яахав тэгээд дөрвөн жилийн ял авсан. АНУ-ын Калифорни мужид бас нэг нөхөр немцийн энэ нөхрийнхөө “гавьяа”-г давтсан гэдэг. -ОХУ-ын Ульяановск мужид хоёр нөхөр орон нутгийнхаа нэгэн компанийг дээрэмдэхээр шийдсэн байна. Хамгаалагчийн гар хөлийг хүлж орхиод л тавтай гэгч ажиллаж эхэлж. Гэтэл нэг л харанхуй санагдаад, юм олигтой харагдахгүй болохоор нэг нөхөр нь гэрэл асаах гээд унтраалга дартал дохиоллын системийнх нь товчийг дарж орхисон байна. Хэдхэн минутын дараа гэхэд л цагдаа нар шуугиад ороод ирэх нь тэр. Тэгээд л гүйцээ.
-Мөн л орост. Шуудангийн нэгэн салбарынхан өглөө ажилдаа иртэл хулгай ороод хамаг юмыг нь сандаачихсан байх юм гэнэ. Гэхдээ 13 настай сурагч-хулгайчийг олох цагдаагийнханд нэг их хэцүү байсангүй. Салбарын юмсыг тонож байх үед хулгайчдын нэг нь хүндрэх хэрэгтэй болж. Гэтэл ариун цэврийн өрөөнд нь ОО-ын цаас байсангүй. Тэгээд л яахав дээ, хүүхэд л болсон хойно дэвтрийнхээ гаднаас хуу татаад л арччихаж. Цагдаа нар сургууль, ангийн нь хаягаар тэр дор нь мөшгөөд очилгүй яахав.
0 Сэтгэгдэл
zochin
yamar eneedtei um ve
2014.01.27
2014.01.04
2014.12.30
2013.12.23
2013.11.17
























