УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Скейтборд болон серфингээр зугаацдаг хулгана

Австрали эр Шейн Уилмотыг үнэхээр тэвчээртэй хүн гэж хэлэхээр өөр арга үгүй. Та боддоо. Энгийн саарал хулганыг та хэдэн секунт нэг жижигхэн хавтгай модон дээр тогтоож чадах вэ. Амаргүй санагдаж байгаа биз. Гэтэл 42 настай амьтан сургагч маань хулганыг скейтборд, серфингээр гулгадаг болгож чаджээ. Уилмотын ярьснаар хулганыг энэ спортоор хичээллэж сургах тун төвөггүй байж. Учир нь хулгана бол байгалиасаа эдгээр спортын мастер байх чадвартай заяагджээ. “Тэдэнд энэ нь таалагддаг юм билээ. Хулгана хавтан дээр гулгахахад хамгийн тохиромжтой амьтан. Тэд хүндийн төвөө гарамгай олдог. Хавтангаасаа унасан ч эргэж үсрээд л түүн дээрээ гарчихдаг” хэмээн тэрээр ярив. Уилмот ойролцоогоор 10 жилийн өмнө энэхүү хоббигоо хөгжүүлж эхэлжээ. Эхлээд тэрээр хулганыг зөвхөн серфингээр гулгаж сургаж байсан бол удалгүй хүйтний улирал, цасан дээр дасгал сургуулилт хийлгэж үзсэн гэнэ. Өөрийн байшингийн ар талд тэрээр бяцхан тамирчиддаа зориулан скейтпарк байгуулжээ. Урт сүүлт тамирчид өдөр бүр энэ талбайдаа бэлтгэлээ хангадаг. Саяхан дасгалжуулагч бяцхан тамирчдаа маш эрсдэлтэй үзүүлбэрт сургасан гэнэ. Гал асаасан цагираг дундуур скейт унасан хулганууд нь харайж сурчээ. Дасгалжуулагч “ Би өөрийнхөө амьтдад хайртай учраас тэдэндээ хэзээ ч муу муухай зүйл хийхгүй. Би тийм хэрцгий хүн биш. Энэ 10 жилийн хугацаанд нэг ч хулгана маань сургуулилт дасгал, үзүүлбэрийн үеэр үхээгүй юм шүү” хэмээн бардам ярьж суугаа юм.

0 Сэтгэгдэл