УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гэрээ Цагаан ордон шиг болгохын тулд 200 мянган доллар зориулжээ
Рон Уэдийг Цагаан ордны фэн гэж хэлж болохоор. Тэрээр гэрээ Цагаан ордон шиг, тэр дундаа Ерөнхийлөгчийн суудаг Зуйван танхим шиг болгох гэж 200 мянган ам.доллар зориулсан нэгэн. Техас мужид амьдардаг 63 настай энэ эр эхнэр хоёр охинтойгоо хамт амьдардаг бөгөөд Зуйван танхимыг гэртээ бий болгохоор дөрвөн ажил ажиллаж санасандаа хүрчээ. Тэрээр нэгэн удаа өөрийнхөө Зуйван танхимын зургийг экс Ерөнхийлөгч Ж.Бушид үзүүлэхэд тэрээр яг адилхан болж хэмээн үнэлжээ.

Рон Уэд ерөөс Ерөнхийлөгч, Цагаан ордонтой холбоотой бүх зүйлд дуртай учраас түүнтэй холбогдолтой арвин баялаг цуглуулгатай гэнэ. Түүн дотор нь Жон Кеннедигийн унаж байсан машин, түшлэгтэй сандлаас эхлээд хэдэн мянган эд зүйл бий. Тэрээр өдөр бүр энэ их цуглуулгаа эмхэлж цэгцлэх ажил хийдэг бөгөөд үүгээр ч багагүй орлого олдог байна. Түүний гэрт зочилж үзсэн хүмүүс яг телевизээр гардаг шиг юм хэмээн магтдаг гэнэ. Рон Уэд хүүхэд байхаасаа улс төрд нэн сонирхолтой байжээ. Тэрээр бүр эцэг Бушийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед түүний кампанит ажилд оролцож явсан гэнэ.

Түүний гэр

Жинхэнэ Цагаан ордон. Тавилгаа сольсон тул бага зэрэг өөр харагдаж байгаа ч ерөнхийдөө тун адилхан.

Үе үеийн Ерөнхийлөгчтэй хамт авахуулсан зургууд

0 Сэтгэгдэл