Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Э.Агиймаа: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хатуу зогсоно

-Сайн байна уу. “Ардчилал” сониноос холбогдож байна?
-Сайн, сайн байна уу.
-Таныг саяхан хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээнд оролцсоныг тань дуулаад хүчирхийллийн эсрэг дуу хоолойг тань сонсохоор холбогдож байна?
-Би эх хүн болохоор хүүхдийн хүчирхийллийн эсрэг хатуу зогсдог нэгэн. Урлагийнхан өөрсдийн дуу, уран бүтээлээрээ нэгдэж, энэ бүхний эсрэг тэмцэнэ. Миний хувьд цаашид ийм төрлийн арга хэмжээнд дэмжин оролцож, жаахан ч гэсэн тус дэм хүргэхийг хичээх болно.
-Сүүлийн үед хүүхдийг хүчирхийлсэн олон тохиолдол хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Миний хувьд нийгэмд хүчирхийлэл гэдэг асуудал хамгийн эмзэг бас дээгүүрт тавигддаг асуудлын нэг байх гэж боддог. Хүүхдийн хүчирхийлэл улс эх орны ядуу тарчиг байдлаас шалтгаалдаггүй. Зөвхөн эцэг, эхийн өөрсдийнх нь хариуцлагаас хамаардаг зүйл.
-Манайхан аавууд хүүхэддээ хааяа нэг банга хүртээх ёстой гэдэг. Гэтэл аав, ээж гэлтгүй хүүхдээ сургах гэж хүчирхийлэл үйлдэх нь олон...?
-Хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн хувьд сэтгэлийн дарамттай байдлаас үүсч, улмаар бяцхан үрд нь хүртэл нөлөөлдөг хор уршигтай зүйл. Тэгэхээр ээж, аав ч анхнаасаа л ухаалаг зөв аргаар хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Үр хүүхэд гэдэг бидний ирээдүй. Тиймээс ирээдүйгээ яаж тарьж ургуулна, хөгжүүлнэ түүнийгээ л хурааж авах болно шүү дээ.
Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” нэртэй аян өрнүүлж буй. Тэгвэл рок попынхон энэ аянд нэгдэж, “Нүдээ нээе” нэртэй дуу бүтээж хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөөд байна. Энэ талаар дуучин Э.Агиймаатай холбогдож тодруулсан юм.

0 Сэтгэгдэл