Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
3D принтерээр жинхэнэ гар буу гаргаж авлаа


Европын сансрын агентлаг “Төмрийн зуунд 3D хэвлэл орж ирлээ” хэмээн зарласан нь  гурван хэмжээст хэвлэлд төмрөөр үйлдвэрлэх технологи түрэн орж ирснийг тунхаглалаа.  АНУ-ын Техас мужийн “Solid Concepts” компани 3D хувилагч дээр анхны металл гар буу үйлдвэрлэн гаргалаа. Яг л жинхэнэ буу шиг буудах боломжтой 1911 загварын энэ гар бууг хэвлэн гаргахад мэргэжилтнүүд металлын нунтгийг  лазер технологиор хайлуулах  арга хэрэглэсэн гэнэ. Чухамдаа металлаа хайлуулах нь л асуудал болохоос, яг хэвлэн гаргах ажиллагаа нь хувцанцраар аливааг хэвлэн гаргахтай зарчмын хувьд адил гэнэ.

Өмнө нь 3D  хэвлэгчээр гар буу хийж туршиж байсан ч тэр нь металл биш, хуванцраар хийж байсан юм. Энэ удаагийн хэвлэж гаргасан гар буунд М1911 гэсэн код өгчээ. Жон Мозес Браунингийн 1911 онд бүтээсэн энэ гар буу 1985 он хүртэл АНУ-ын зэвсэгт хүчинд хэрэглэгдсээр байсан бол одоо спорт сонирхогчид, Холливудын найруулагчдын хэрэглээнд шилжээд байгаа юм. “Solid Concepts”  компанийн төлөөлөгчийн мэдээлснээр бол тэд одоо 30 гаруй гар бууны эд анги бэлэн болгоод байгаа гэнэ. М1911 маркийн гар буу нь нийтдээ 33 эд ангиас бүрддэг, гадуураа никельдэж өнгөлсөн байдаг. Компанийн төлөөлөгчийн хэлснээр бол үйлдвэрлэлийн явцад, ялангуяа сүүлийн шатны зарим ажлыг гараар, механикаар хийх шаардлага гарсан байна. Гэхдээ л гар буу үйлдвэрлэн угсрахад ойролцоогоор долоон минут зарцуулжээ.  Тэд жинхэнэ гар бууг ийнхүү хэвлэж гаргаснаа хамгийн гол нь гурван хэмжээст хэвлэлд металл бүтээл орж байгаа, ялангуяа тусгай зориулалтын зэвсэг хийж болох нь гэдгийг л харуулах гэсэн болохоос бөөнөөр нь үйлдвэрлэх зорилго тавиагүй, тэгээд ч харьцангуй өндөр өртөгтэй гарна гэжээ. Нөгөө талаар гэмт хэрэгтнүүд, DMLS технологи ашиглагчид ийм арга технологиор зэвсэг үйлдвэрлэн хар захад гаргахыг бас үгүйсгэхгүй байгаа юм. Гэхдээ өнөөдөр DMLS хэвлэгч асар их өндөр үнэтэй, бас тэгээд овор хэмжээ том байгаа нь тайвшруулж болох юм. Өөр нэг тайвшрах зүйл бол гар буу чинь сумгүйгээр зэвсэг биш л дээ. Сум, хонгиог бас ийм байдлаар хэвлэж болох ч цаана нь дарь, бялт гээд хаа дуртай газраасаа олоод авчихаж болохгүй зүйлс хэрэгтэй шүү дээ. Тэднийг чинь тусгай зөвшөөрлөөр худалддаг, хэн хүнд зараад байдаггүй юм гэж компанийнхан тайлбарлажээ.

Ийнхүү үйлдвэрлэлд гурван хэмжээст хэвлэл ороод ирлээ, тэгэхдээ бүр дахин нэг том алхаад металл хийцийг хэвлэн гаргадаг болж байна.
Үүний өмнө америкийн нэгэн иргэн 3D хэвлэгч ашиглан өрөөсөн гаргүй хүүдээ хөдөлж ажилладаг сарвуу хийж өгсөн юм.
Ийнхүү өдрөөс өдөрт улам хүрээгээ тэлж байгаа зах зээлд нэгэн ижил бүтээгдхүүний эрэлт улам ихэсч байгаатай уялдан аливаа бүтээгдэхүүнийг олон шат дамжлагагүйгээр богино хугацаанд олон тоогоор хувилан олшруулах боломж улам өргөжиж байна.

0 Сэтгэгдэл
Za ter ***** shiidem ch yaamaa xevtnee. Baishin sav 3D-r xevleed baixad chine! Ter sanaa mashid ixeer taalagdsan shuu ...
Нэрээ ёстой оноож тавьсан байна. Ийм нэртэй хүн л ингэж асуухаас биш өөр хэнч ингэж ойлгож ингэж асуухгүй. Чи бол жинхэнэ монгол
urdah zevsgee yay gej baij zaaval ***** hiideg ni yu we ??????????
Нэрээ ёстой оноож тавьсан байна. Ийм нэртэй хүн л ингэж асуухаас биш өөр хэнч ингэж ойлгож ингэж асуухгүй. Чи бол жинхэнэ монгол
Хамгийн их уншсан