Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

IPTV-г сонгосон үзэгчид зурагт үзээд байна уу, зураг хараад байна уу

-Youtube-ээр ганц клип ч үзэж болохгүй гацаж байна шүү дээ-

 “IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэнээрээ Монголдоо бид анхдагч болж, чамгүй олон хэрэглэгчтэй боллоо” гэх “Юнивишн” компанийн талаар сүүлийн үед сайн үг сонсогдохоо болилоо. “Хэрэглэгчдээсээ илүү их мөнгө авдаг гэнэ”,“Хэрэглэгчид нь ШӨХТГ-т гомдол гаргажээ”, “IPTV гацалтын гайхамшгийг харуулж байна” гэх мэдээ чих дэлсэх болов. Тус компанийн Facebook хуудас ч хэрэглэгчдийн гомдолд дарагдах болсон. “Интернэт нь удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ” гэх гомдол “Univision Mongolia” гэх Facebook хуудаснаа дүүрэн. Гэтэл шийдвэрлэж байгаа нь тун хомс. “Та гэрээний дугаараа үлдээнэ үү. Шалгаад эргэн холбогдох болно” гэсэн үгээр хэрэглэгчдээ торгооно. Гэтэл гацдаг нь яг хэвээрээ. Санал гомдол авах 7711-8811 утас руу залгахаар утсаа авдаггүй гэж хэрэглэгчид нь бухимдана. Хамгийн сүүлд гэхэд ДөлгөөнЦогт “Tanaih odoo yasan myaa yum bee internetiin hurd murd chin yuuu bolchixson yum bee” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн байна. Мөн Ng Enkhbat “Ug ni tanaihiig uilchilgee saitai. Gatsalt bagatai gej songoson ymsan. Suuliin uyd bol uneheer hetsuu baina. 11 sariig duustal haraad ene achaalalaa daahgui bol uur net, cable taviulsan n deer ym baina gej bodoj baina. Youtube- eer gants clip ch uzej bolohgui gatsaj bna shd...” гэжээ. Харин үүнийг хариуд Univision Mongolia Сайн байна уу? Та гэрээний дугаар болон холбогдох гар утасны дугаараа message хэсэгт үлдээнэ үү. Үйлчилгээг шалгаж өгөх болно” гэжээ. Гэхдээ энэ үгэнд нь хэрэглэгчид нь хууртахаа больжээ. Тэд ингэж хэлээд 24 цаг битгий хэл хоёр, гурван хоног таг алга болдгийг хэрэглэгчид андахгүй мэддэг болж л дээ.
Уг нь ямар нэг үйлчилгээний байгууллага хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг чухалчлах учиртай. Гэтэл энэ компанийнханд тэр нь огт хамаагүй бололтой. Арга нь барагдсан үйлчлүүлэгчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хандаж, тус компанид албан шаардлага хүргүүлж байсан удаа бий. Үүний эцэст тус компанийн дэд захирал “Хэрэглэгчдийн гомдлын дагуу тасалдсан шалтгаан нөхцөлийг тогтоож, хэрэв “Юнивишн” компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон байвал хэрэглэгчийн үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрөөс чөлөөлнө” хэмээн мэдэгдэж ч байсан. Гэхдээ энэ шийдвэр бодитой хэрэгжиж чадсан гэхэд эргэлзэх хүн олон байна билээ.
Тус компанийн өөрсдийгөө рекламдах гэж оролддог гол зүйл нь мэдээж IPTV  буюу телевизийн шууд эфирээр дамжиж буй нэвтрүүлгийг түр зогсоох, гараад өнгөрсөнийг нь нөхөж үзэх, хуулж авах технологи юм. IPTV нь өргөн зурвасын интернэт ашиглан тоон телевизийг ердийн телевизор дээр хүлээн авч үзэх боломж олгодог. Түүнчлэн хэрэглэгчид нь IPTV-г хүлээн авч буй сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах учиртай юм. Өөрөөр хэлбэл, IPTV нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдолгүй байх төдийгүй холбогдох хурд нь өндөр байх шаардлагатай байдаг. Хэрэв тухайн цэгт очиж байгаа хурд нь хангалтгүй байвал хэрэглэгчийн зурагт гацдаг гэсэн үг. Түүнчлэн бүх үйлчилгээ нь интернэт дээр суурилсан учир интернэтийн урсгал тасарвал телевиз, суурин утас, интернэтийн үйлчилгээг ашиглах боломжгүй болдог. Үүнд л гол учир байгаа юм.  Тиймээс л “Юнивишн”-ийн хэрэглэгчид гайхамшигт амлалтад нь хууртсандаа бухимдахаас өөр аргагүй байгаа юм.
Миний нэг танил хэдэн сарын өмнө “Юнивишн”-ийн IPTV үйлчилгээг сонгосон юм. Харин одоо тэрбээр “Интернэт нь орой болохоор яст мэлхийнээс ч удаан болдог.  Зурагт үзээд байна уу,зураг хараад байна уу гэж бодогдтол гацах тохиолдол олон удаа гарах юм. Дуудлага өгөхөөр “Танай байшинд чинь асуудал үүссэн байна” гэдэг ч үнэн хэрэгтээ  худал  болох нь тогтоогдож,  “Юнивишн”-ээс тасарсан байдаг. Мэдээж хэрэг ингэж дуудлага өгөхийн тулд дээр дурьдсан шиг  тэвчээр шалгана” хэмээн гомдоллож суусан. Тиймээс найз маань аль хэдийнэ гэрээгээ цуцалж, өөр кабелийг сонгосон. Энэ мэт жишээ дурдвал олон бий. Гэтэл тэд дахиад л олон айлыг уг үйлчилгээндээ холбуулахаар өдөр бүр зурагтаар өөрсдийгөө рекламдаж, нийслэлчүүдийн тархийг угаасаар байна. Тэдэнд үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн эрх ашиг чухал биш, харин аль болох олон айлд нөгөө “гайтай” төхөөрөмжөө шахах нь чухал бололтой.

0 Сэтгэгдэл
Bas ch gej gaigui l uilchilgee uzujldeg sh dee. Butsaj yarina geed darui yaridag sh dee. Zarimd n muu uilchildeg yum bolovuu!
Тэгээчдээ заавал энд орж ирж бичээд худлаа өөрийгөө энэ сөрөг ПР-д оролцож байна гэж зарлаж байна гэж барьж өгөх хэрэг байдаг ч юм уу
Gereenii dugaar utasnii dugaar avaad zalgaad ymar shiideld hurdeg yumbe? yuund ch hurdeguishuudee. Hudlaa tsetserhsen engineeruud yuch mdku gej boddog yum shig oodoos yarihiin. za terench yahav tsaanaasaa achaallaa diilku bgaad bgaa yumiig engineeruud ni ireed yuugaa ch hiihiimde. irj bgaa engineeruud ni oorsdoo ingej yarih yum lol
erno bi salguulaad sky media g tawiulahaar shiidsen ter ni hamaagui deer yum baina le yadaj gatsahgui 96 tsag nohoj uzej bolno univision niii hudlaa yarianaas zalhaj duuslaa
Тэгээчдээ заавал энд орж ирж бичээд худлаа өөрийгөө энэ сөрөг ПР-д оролцож байна гэж зарлаж байна гэж барьж өгөх хэрэг байдаг ч юм уу
Уучлаарай бид Facebook хэрэглэгчийн гэрээний дугаар аваад утсаар нь эсвэл гэрээр нь очиж ажилдаг. Нийт хэрэглэгчийн 10 хүрэхгүй хувиас нь ийм асуудал ирдэг бөгөөд цаг тухайд нь шийдвэрлэдэг.
Gereenii dugaar utasnii dugaar avaad zalgaad ymar shiideld hurdeg yumbe? yuund ch hurdeguishuudee. Hudlaa tsetserhsen engineeruud yuch mdku gej boddog yum shig oodoos yarihiin. za terench yahav tsaanaasaa achaallaa diilku bgaad bgaa yumiig engineeruud ni ireed yuugaa ch hiihiimde. irj bgaa engineeruud ni oorsdoo ingej yarih yum lol
За би Univision, Sky Media энэ тэрээг нь мэдэхгүй гэхдээ Ганаа таны IP-г зүгээр шалгасан чинь Sky Media хэрэглэгч байна. Тэгхээр магадгүй энэ захиалгат нийтлэл байх.
manaih tumur zamd . Univision-ii huvid bol dajgui shuu. nadad lav shuumjleed baih zuil bhgui. Ene magadgui zahialgat medee ch bj boloh um
Univishion heterhii mongo bodoj shine hereglegchitei bolohiig gol zarchimaa bolgood, hereglegch naraa martaad baidag bolloo. Sky Media ih dajgui, hurdtai shineer garsan olon MGL kino tavigdsan, WIFInich mash hurdtai yum bilee. Hamgiin golni evdrel Gatsalt mash baga gardag yum bilee.
Хамгийн их уншсан