Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Монголын говиос дахиад л үлэг гүрэвлийн олон яс оллоо
Монголын говь нутгаас археологчид ер бусын бие галбиртай олон үлэг гүрвэлийн яс олсон байна. Ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан теринизавр нь том бөөрөнхийдүү биетэй, богино хөл, урт хүзүү, яс мэлхийнийхтэй төстэй жижигхэн гавалтай байжээ. Энэ үлэг гүрвэлүүд өмнө хөлдөө гурван хуруутай, тэр нь урт хумстай байсан байна.
Энэ нүсэр том биетэй амьтан яагаад ийм жижигхэн сонин толгойтой байсны учрыг олохоор эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаа гэнэ. Магадгүй тэдэнд өнөөгийн панда шиг л өндөр модны навчис түүж идэх, ургамлаар хооллох зэрэгт нь жижгхэн толгой зохимжтой байсан байж мэдэх юм. Судалгааны ажлын ахлах Хоккайдогийн их сургуулийн Ёсицугу Кобаясигийн баг энэ бүхнийг Монголын зүүн өмнөд нутгаас бүр 2011 онд олсон юм байна.

“Энэ төрлийн үлэг гүрвэлийн үлдэгдэл тун ховор байдаг болохоор ийм олноороо олдоно гэж санаагүй. Нар шингэх дөхөж байсан болохоор буцах гэж байтал газарч маань чулуужсан өндөг зааж өгсөн. Тэгээд л тэр орчмоос үүрийг нь олоод,ухсан даа. Яг л бидний машинаа тавьсан газар байсан шүү” хэмээн палентологич ярьжээ.
Малтах явцад дөрвөн ч үүр олсон байна. Дараа жил нь тэр газраа дахин малтаж 75 өндөг байсныг олж авчээ. Энэ олдвороос үзвэл үлэг гүрвэл бүлгээрээ амьдардаг байсан бололтой гэж палентологич тайлбарлаж байна гэж topnews.ru мэдээллээ.
odoo yana gehev dee, yadarsan mongol
harin tiin muu aalznuud gadniihan nutag devsgeriig min siichej bhad uhsenee hj suusiin boloo!!!
mongoloos 2011 ond japan hvn olj, 2 jiliin daraa oros saitaas uuriinhuu vnet oldworiin talaar medeelel awdag bnaa gaihmaar yum
mongoloos 2011 ond japan hvn olj, 2 jiliin daraa oros saitaas uuriinhuu vnet oldworiin talaar medeelel awdag bnaa gaihmaar yum
ЗӨВ ШҮҮ
Монголын говь нутгаас археологчид ер бусын бие галбиртай олон үлэг гүрвэлийн яс олсон байна. Ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан теринизавр нь том бөөрөнхийдүү биетэй, богино хөл, урт хүзүү, яс мэлхийнийхтэй төстэй жижигхэн гавалтай байжээ. Энэ үлэг гүрвэлүүд өмнө хөлдөө гурван хуруутай, тэр нь урт хумстай байсан байна. Энэ нүсэр том биетэй амьтан яагаад ийм жижигхэн сонин толгойтой байсны учрыг олохоор эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаа гэнэ. Магадгүй тэдэнд өнөөгийн панда шиг л өндөр модны навчис түүж идэх, ургамлаар хооллох зэрэгт нь жижгхэн толгой зохимжтой байсан байж мэдэх юм. Судалгааны ажлын ахлах Хоккайдогийн их сургуулийн Ёсицугу Кобаясигийн баг энэ бүхнийг Монголын зүүн өмнөд нутгаас бүр 2011 онд олсон юм байна.

“Энэ төрлийн үлэг гүрвэлийн үлдэгдэл тун ховор байдаг болохоор ийм олноороо олдоно гэж санаагүй. Нар шингэх дөхөж байсан болохоор буцах гэж байтал газарч маань чулуужсан өндөг зааж өгсөн. Тэгээд л тэр орчмоос үүрийг нь олоод,ухсан даа. Яг л бидний машинаа тавьсан газар байсан шүү” хэмээн палентологич ярьжээ.
Малтах явцад дөрвөн ч үүр олсон байна. Дараа жил нь тэр газраа дахин малтаж 75 өндөг байсныг олж авчээ. Энэ олдвороос үзвэл үлэг гүрвэл бүлгээрээ амьдардаг байсан бололтой гэж палентологич тайлбарлаж байна гэж topnews.ru мэдээллээ.
0 Сэтгэгдэл
2013.11.10
2013.11.09
2013.11.08
2013.11.08
2013.11.08
























