УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Телевизээр 9 цагийн турш зөвхөн юм нэхэх тухай заажээ
Норвегийн NRK олон нийтийн телевиз есөн цаг үргэлжилсэн шоу нэвтрүүлж рекорд тогтоогоод байна. Гэхдээ юуны шоу гээч. Цамц хэрхэн нэхэх тухай. Бүхэл бүтэн есөн цагийн турш зөвхөн юм нэхэх тухай заадаг нэвтрүүлдэг. Оройны 5 цаг 30 минутаас эхлээд шөнийн 2 цагт дууссан эл нэвтрүүлгээр тасралтгүй цамц нэхсээр байгаад дууссан гэнэ. Энэ нэвтрүүлгийг лав хэн ч үзээгүй байх гэж бодож байвал эндүүрч байна. Харин ч энэ хачирхалтай шоуг хүмүүс ихэд сонирхон үзэж, телевизийнхээ өмнө суугаад зэрэгцээд л нэхээд байсан гэнэ. Норвегийн NRK телевиз сүүлийн үед иймэрхүү олон цагаар үргэлжилсэн нэвтрүүлэг их гаргадаг болоод байгаа нь “удаан телевиз”гэсэн нэртэй нэгэн төрлийн программ болж, олны сонирхлыг татаж байгаа аж. Тухайлбал тэд Бергенээс Осло хот хүртэлх галт тэрэгний долоон цагийн аяллыг бүтнээр телевизээр нэвтрүүлж байсан бол 2011 онд Норвегийн эргээр таван өдөр хагас үргэлжилсэн усан онгоцны аяллыг мөн бүтнээр нь дамжуулж рекорд тогтоож байв. Хөлөг онгоцны 11 байрлалд камер зоочихоод ээлжлээд харуулаад байсан реалити маягийн энэ шоуг 3,2 сая хүн үзсэн байна. Тус телевиз мөн 24 цаг үргэлжилсэн загасчлах аялал, 379 цаг үргэлжилсэн завин аялал зэргийг бүтнээр нь дамжуулсан нь үзэгчдийг ихээр татжээ. Хэдийгээр иймэрхүү нэвтрүүлэгт шинэ содон, үзэгчдийг баясгах зүйл байхгүй ч үзэж байгаа хүмүүсийг ер бусын тайван болгож, амьдралыг нь удаашруулж өгдгөөрөө тэднийг татдаг бололтой. Мөн хэдэн өдрөөр үргэлжлэх аяллыг ингэж нэвтрүүлэх нь үзэгчдээ яг л тэр байгаль дунд аваачсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Норвегийн NRK олон нийтийн телевиз есөн цаг үргэлжилсэн шоу нэвтрүүлж рекорд тогтоогоод байна. Гэхдээ юуны шоу гээч. Цамц хэрхэн нэхэх тухай. Бүхэл бүтэн есөн цагийн турш зөвхөн юм нэхэх тухай заадаг нэвтрүүлдэг. Оройны 5 цаг 30 минутаас эхлээд шөнийн 2 цагт дууссан эл нэвтрүүлгээр тасралтгүй цамц нэхсээр байгаад дууссан гэнэ. Энэ нэвтрүүлгийг лав хэн ч үзээгүй байх гэж бодож байвал эндүүрч байна. Харин ч энэ хачирхалтай шоуг хүмүүс ихэд сонирхон үзэж, телевизийнхээ өмнө суугаад зэрэгцээд л нэхээд байсан гэнэ. Норвегийн NRK телевиз сүүлийн үед иймэрхүү олон цагаар үргэлжилсэн нэвтрүүлэг их гаргадаг болоод байгаа нь “удаан телевиз”гэсэн нэртэй нэгэн төрлийн программ болж, олны сонирхлыг татаж байгаа аж. Тухайлбал тэд Бергенээс Осло хот хүртэлх галт тэрэгний долоон цагийн аяллыг бүтнээр телевизээр нэвтрүүлж байсан бол 2011 онд Норвегийн эргээр таван өдөр хагас үргэлжилсэн усан онгоцны аяллыг мөн бүтнээр нь дамжуулж рекорд тогтоож байв. Хөлөг онгоцны 11 байрлалд камер зоочихоод ээлжлээд харуулаад байсан реалити маягийн энэ шоуг 3,2 сая хүн үзсэн байна. Тус телевиз мөн 24 цаг үргэлжилсэн загасчлах аялал, 379 цаг үргэлжилсэн завин аялал зэргийг бүтнээр нь дамжуулсан нь үзэгчдийг ихээр татжээ. Хэдийгээр иймэрхүү нэвтрүүлэгт шинэ содон, үзэгчдийг баясгах зүйл байхгүй ч үзэж байгаа хүмүүсийг ер бусын тайван болгож, амьдралыг нь удаашруулж өгдгөөрөө тэднийг татдаг бололтой. Мөн хэдэн өдрөөр үргэлжлэх аяллыг ингэж нэвтрүүлэх нь үзэгчдээ яг л тэр байгаль дунд аваачсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























