УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Чингэлтэй дүүргийн амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдүүд тэтгэлэгтэй суралцах боломжтой болжээ

Амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүд их, дээд сургуульд суралцах боломж тэр бүр байдаггүй. Харин эдгээр айлын хүүхдүүдийг дэмжих зорилгоор Монголын Залуучуудын Холбоо, “Түгээлэн Ундрага” ТББ хамтран “30 хүүхэд, 30 хүсэл” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн гол зорилго нь суралцах чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжих бөгөөд дан ганц дарга, дээгүүр албан тушаалтай, баян айлын хүүхдүүд гадаадад сурч болдог гэсэн ойлголтыг өөрчлөхөд оршиж байгаа юм байна. Төсөлд Чингэлтэй дүүргийн амьдралын түвшин доогуур буюу ядуу айлын хүүхдүүд хамрагдах ба 15-19 насны 80 сурагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шалгарсан 30 хүүхдийг англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах түвшин хүртэлх нэг жилийн сургалтандаа үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Түүнчлэн амжилттай суралцсан сурагчдыг дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах юм байна. Мөн хүүхдүүд үнэ төлбөргүй сургалтанд хамрагдахаас гадна дан ганц сурах биш өөрийгөө хөгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ болон телевизийн цуврал нэвтрүүлэгт оролцох боломжтой ажээ. Харин үлдсэн 50 сурагчийг “My Key World” хэлний сургалтанд 70 хувийн хөнгөлөлттэй сургах юм. Өнөөдөр энэхүү “30 хүүхэд, 30 хүсэл” төслийн хэвлэлийн бага хурал болж хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

0 Сэтгэгдэл