Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Харь гаригийнхан дэлхийг өнөө маргаашгүй сөнөөнө гэж бооцоо тавьжээ
“Мангасын хаан ядуу ядуу хүүтэй шатар тоглоод хэн хожсон нь нөгөөгийнхөө толгойг авъя гэж гэнэ” гээд монгол ардын үлгэр байдаг.
Гэтэл яг үүнтэй төстэй явдал германы нэрт хөл бөмбөгч, дасгалжуулагч Франц Беккенбауртэй тохиолдож гэнэ. Гэхдээ ганц түүний толгой биш, харин манай дэлхийг бооцоонд тавих гэсэн байна. Хөл бөмбөгийн “Баварии” багийн хүндэт ерөнхийлөгч тэрээр нэг сонин илгээлт бичиж дүрс бичлэгээр тараажээ. Түүнийхээр бол харь гаригийнхан манай дэлхийд ирж хөл бөмбөг тоглоод хэрэв дэлхийнхэн хожигдох юм бол манай дэлхийг сөнөөнө гэжээ. Тэгэхээр дэлхийн баг тэднийг хожвол дэлхийгээ аварч болох гэнэ. Тэр бичлэгт “Сайн байцгаана уу, ноёд хатагтай нар аа. Би хөлбөмбөгч, дасгалжуулагч байсан Франц Беккенбауэр байна. Харь гаригийнхан байдаг уу, тэд спортоор тоглодог уу гэж асуу даа. Би та нарыг гайхшруулахаар хариу өгнө. Энэ хоёр асуултад би хоёуланд нь “тийм” гэж хариулна. Өнгөрсөн шөнө надтай харь гаригийн нөхөд ирж уулзсан. Үнэхээр өөр гаригаас ирсэн хүмүүс. Тэд бидэнтэй хөл бөмбөг тоглоё гэж байна. Хамгийн хэцүү нь тэд ялах юм бол Дэлхийг устгана гэж байна. Тэгэхээр бид багаа бүрдүүлэх ёстой. Тэр баг л манай гаригийг аварна. Холбоо бариарай, нөхөд өө” гэж 68 настай хөл бөмбөгч ярьжээ.
Үүний дараахан Беккенбауэр өөрийнхөө Твиттерт харь гаригийхантай тоглох хөл бөмбөгийн тэмцээн 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд болно гэсэн шинэ мэдээлэл оруулсан байгаа гэнэ.
“Мангасын хаан ядуу ядуу хүүтэй шатар тоглоод хэн хожсон нь нөгөөгийнхөө толгойг авъя гэж гэнэ” гээд монгол ардын үлгэр байдаг. Гэтэл яг үүнтэй төстэй явдал германы нэрт хөл бөмбөгч, дасгалжуулагч Франц Беккенбауртэй тохиолдож гэнэ. Гэхдээ ганц түүний толгой биш, харин манай дэлхийг бооцоонд тавих гэсэн байна. Хөл бөмбөгийн “Баварии” багийн хүндэт ерөнхийлөгч тэрээр нэг сонин илгээлт бичиж дүрс бичлэгээр тараажээ. Түүнийхээр бол харь гаригийнхан манай дэлхийд ирж хөл бөмбөг тоглоод хэрэв дэлхийнхэн хожигдох юм бол манай дэлхийг сөнөөнө гэжээ. Тэгэхээр дэлхийн баг тэднийг хожвол дэлхийгээ аварч болох гэнэ. Тэр бичлэгт “Сайн байцгаана уу, ноёд хатагтай нар аа. Би хөлбөмбөгч, дасгалжуулагч байсан Франц Беккенбауэр байна. Харь гаригийнхан байдаг уу, тэд спортоор тоглодог уу гэж асуу даа. Би та нарыг гайхшруулахаар хариу өгнө. Энэ хоёр асуултад би хоёуланд нь “тийм” гэж хариулна. Өнгөрсөн шөнө надтай харь гаригийн нөхөд ирж уулзсан. Үнэхээр өөр гаригаас ирсэн хүмүүс. Тэд бидэнтэй хөл бөмбөг тоглоё гэж байна. Хамгийн хэцүү нь тэд ялах юм бол Дэлхийг устгана гэж байна. Тэгэхээр бид багаа бүрдүүлэх ёстой. Тэр баг л манай гаригийг аварна. Холбоо бариарай, нөхөд өө” гэж 68 настай хөл бөмбөгч ярьжээ.
Үүний дараахан Беккенбауэр өөрийнхөө Твиттерт харь гаригийхантай тоглох хөл бөмбөгийн тэмцээн 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд болно гэсэн шинэ мэдээлэл оруулсан байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
dgdfg
yooooooooooooo yu ve naad hvn chine jhan ymtai bolchihoj heterhiii strestnees bolood setgetsend ni uurchlult orchihson ym bishvv uruvdultei ym
2013.10.31
























