УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хүүхдүүд цахилгаан, дулаан, хэрэглээний усаа хэмнэж сурна
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг 10-р сарын 25-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулахаар боллоо.
Аяллын нь оюутан сурагчдад тэдний өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар үйлдвэрлэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэгийг олгох зорилготой юм. Мөн Улаанбаатар хотын түүхтэй холбогдох соёлын дурсгал, хотын соёлын талаар мэргэжлийн хөтөч нар тайлбар мэдээлэл өгнө.
Ерөнхий боловсролын сургуулийн 160 сурагчаас бүрдсэн 4 баг өөр өөр чиглэлд аялах бөгөөд баг тус бүрийг манай улсын алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдан явах юм. Аяллын хөтчөөр нийслэлийн түүхийн талаар олон арван зохиол бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, Гараг студийн захирал Г.Бадамсамбуу, Монгол улсын 1-р зэрэглэлийн хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар ажиллана. Мөн аялалд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, нийслэлийн Төр, захиргааны байгууллагын ажилтнууд оролцох юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл