ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо
Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа
Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
Цагаан цас, хурц нар, хээнцэр бүсгүй
Хувцас бидний ертөнцийг үзэх үзэл, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл. Тийм ч учраас хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг гарсан биз ээ. Ингээд энэ өвлийн тренд ямар байхыг үндэсний үйлдвэрлэгч “Говь кашмер”-ийн загвар зохион бүтээгчид зөвлөж байна.
Хувцаслалтад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол өнгө. Өнгөрсөн зун охид бүсгүйчүүд неон ногоон, улбар шар гэх мэт тод өнгөөр өөрсдийгөө илэрхийлэн бусдаас ялгарч байсан бол энэ намар, өвлийн чиг хандлага бүр илүү сүр жавхлантай, нууцлаг байдлыг илэрхийлэх хувцас тодорхойлох нь ээ. Ирэх улирлынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог дэлхийн загварын долоо хоногууд өвлийн хувцасны өнгө, дизайныг аль хэдийнэ гаргажээ. Тэр дундаа дэлхийд алдартай загварын компаниуд хар бараан өнгийн дэгжин загваруудыг олноо танилцуулсан байна. Тухайлбал, “Dolce&Gabbana” загварын долоо хоногоороо барокко стилийн хээнцэр чамин хээ угалз, намирсан торгон материалиар хийсэн загваруудаа толилуулсан бол “Burberry” брэндийн хувьд илүү сонгодог хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй загварыг энэ намар, өвлийн чиг хандлага болгон зарлажээ. Тийм учраас манайхан ч энэ чиг хандлагыг дагаж гадуур хувцсаа сонговол зүгээр гэдгийг загвар зохион бүтээгчид сануулж байна.
Барокко стилийн талаар товчхон дурдахад, маш эрхэмсэг, язгууртны тансаг чамин шинжийг хадгалсан торго, хамба хилэн болон ноолуур зэрэг үнэтэй материалыг металл чимэглэл болон янз бүрийн тансаг хээ угалзтай хослуулан хэрэглэдэг гэж энгийн үгээр тайлбарлаж болно. Харин өнгөний хувьд өвөл маргад ногоон, улаан хүрэн, үзмэн ягаан зэрэг эрдэнийн чулууны өнгө давамгайлах бөгөөд мөн сэрүүний улиралд зориулагдсан гэдэг утгаараа хар, хүрэн, саарал гэх мэт үндсэн өнгө ч мөн байх юм. Учир нь, эрдэнийн чулууны өнгө нь хүнийг амрааж тайвшруулж, тансаг байдлыг мэдрүүлж сэтгэл ханамжийг өгдөг гэнэ.
Энэ өвөл та дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж өөрийнхөө хувцаслалтад бага ч атугай шинэчлэл хийгээрэй. Ганц л барокко стилийг санагдуулам хувцас байхад таны хувцаслалтад чимэг болно гэдгийг ч хэлсэн. Мөн “Говь кашмер” дэлгүүрийнхэн өвлийн улиралд өмсөхөд дулаан, хөнгөн ноолууран болон тэмээний ноосон пальтоны өргөтгөсөн худалдаагаа гаргасан байна билээ.
Зурган дээрх куртка ямар харагдаж байна вэ. Наадмын гоёл болсон Хүннү дээлнээс санаа авсан өвлийн дулаан куртка. Цахим ертөнцөд аль хэдийнэ хэрэглэгчтэй болсон загвар зохион бүтээгч Ү.Юмжирийн загварын гол онцлог нь үндэсний загварыг орчин үеийн хэрэглээнд шингээх. Тийм ч учраас тэрээр энэ өвөл энэ загварыг гаргасан нь нэлээд эрэлттэй байна. Гэхдээ дан ганц энэ загварт баригдахгүй бүстэй болон өөрийн биедээ тааруулж материал, өнгөө сонгон захиалж болно. Мөн заавал куртканы гэлтгүй үслэг материалаар ч гэсэн үндэсний загвар шингэсэн куртка хийлгэж болох юм. 91649211 утсаар загвар зохион бүтээгч бүсгүйтэй холбогдон захиалахад л болно.

Монголчууд эртнээс үслэг эдлэл хэрэглэж ирсэн. Энэ нь, хувцаслалтын хувьд том орон зай эзэлдэг. Өөрийн биед таарсан бас загварын хандлагаас хоцрогдоогүй үслэг эдлэл сонгохоор төлөвлөсөн бүсгүйчүүддээ зориулан “Талст” фейшн шопынхон дараахь зөвлөгөөг хүргэж байна.
Үслэг эдлэлийн загварын хандлага маш хурдан өөрчлөгддөг учир тус дэлгүүрийнхэн ч гэсэн шинэчлэлээс хоцрохгүйг эрмэлздэг аж. Сүүлийн үед усны булга, индиго хөх өнгөтэй булга болон үнэгэн шуба үслэг эдлэлийн загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа гэнэ. Хамгийн сайн, тансагт хөнгөн, дулаахан, биед аятайхан гэгдсэн эдгээр үслэг эдлэлийн өвөрмөц шийдлээр оёсон доторлогоо нь загварын ертөнцөд туйлын эрэлт хэрэгцээг үүсгэж байгаа гэсэн.
Гэхдээ бүсгүйчүүд маань хаана, ямар зориулалтаар өмсөх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Уулзалт, үдэшлэг, хүлээн авалтад өмсөх бол том зах, малгайтай, илүү дэгжин, чамин харагдах “шанель” загвар сонгох хэрэгтэй. Өдөр тутам өмсөх бол илүү дулаахан ойн булга авахыг загвар зохион бүтээгчид зөвлөсөн. Заавал булга гэлтгүй суусар, минж, үнэг, шиншила гээд олон үслэг эдлэл бий гэдгийг ч санах хэрэгтэй шүү бүсгүй минь. Эцэст нь хэлэхэд, таны сонголт дулаахан бөгөөд биед эвтэйхэн байх ёстойг бодолцоорой.
Их хот цагаан өнгөнд дарагджээ. Хүйтний эрч чангарсан энэ үед бүсгүй та хээнцэрхэн хувцаслаад өөртөө итгэлтэй алхмаар байна уу. Гэвч шүүгээнээсээ сэтгэлдээ тань таарсан, дааруулахгүй бас чамин харагдуулахуйц хувцас олохгүй байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн өвлийн хувцасны ерөнхий чиг хандлагын талаархи материалыг уншаарай.
Намар, өвлийн чиг хандлага
Хувцас бидний ертөнцийг үзэх үзэл, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл. Тийм ч учраас хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг гарсан биз ээ. Ингээд энэ өвлийн тренд ямар байхыг үндэсний үйлдвэрлэгч “Говь кашмер”-ийн загвар зохион бүтээгчид зөвлөж байна.
Хувцаслалтад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол өнгө. Өнгөрсөн зун охид бүсгүйчүүд неон ногоон, улбар шар гэх мэт тод өнгөөр өөрсдийгөө илэрхийлэн бусдаас ялгарч байсан бол энэ намар, өвлийн чиг хандлага бүр илүү сүр жавхлантай, нууцлаг байдлыг илэрхийлэх хувцас тодорхойлох нь ээ. Ирэх улирлынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог дэлхийн загварын долоо хоногууд өвлийн хувцасны өнгө, дизайныг аль хэдийнэ гаргажээ. Тэр дундаа дэлхийд алдартай загварын компаниуд хар бараан өнгийн дэгжин загваруудыг олноо танилцуулсан байна. Тухайлбал, “Dolce&Gabbana” загварын долоо хоногоороо барокко стилийн хээнцэр чамин хээ угалз, намирсан торгон материалиар хийсэн загваруудаа толилуулсан бол “Burberry” брэндийн хувьд илүү сонгодог хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй загварыг энэ намар, өвлийн чиг хандлага болгон зарлажээ. Тийм учраас манайхан ч энэ чиг хандлагыг дагаж гадуур хувцсаа сонговол зүгээр гэдгийг загвар зохион бүтээгчид сануулж байна.
Барокко стилийн талаар товчхон дурдахад, маш эрхэмсэг, язгууртны тансаг чамин шинжийг хадгалсан торго, хамба хилэн болон ноолуур зэрэг үнэтэй материалыг металл чимэглэл болон янз бүрийн тансаг хээ угалзтай хослуулан хэрэглэдэг гэж энгийн үгээр тайлбарлаж болно. Харин өнгөний хувьд өвөл маргад ногоон, улаан хүрэн, үзмэн ягаан зэрэг эрдэнийн чулууны өнгө давамгайлах бөгөөд мөн сэрүүний улиралд зориулагдсан гэдэг утгаараа хар, хүрэн, саарал гэх мэт үндсэн өнгө ч мөн байх юм. Учир нь, эрдэнийн чулууны өнгө нь хүнийг амрааж тайвшруулж, тансаг байдлыг мэдрүүлж сэтгэл ханамжийг өгдөг гэнэ.
Энэ өвөл та дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж өөрийнхөө хувцаслалтад бага ч атугай шинэчлэл хийгээрэй. Ганц л барокко стилийг санагдуулам хувцас байхад таны хувцаслалтад чимэг болно гэдгийг ч хэлсэн. Мөн “Говь кашмер” дэлгүүрийнхэн өвлийн улиралд өмсөхөд дулаан, хөнгөн ноолууран болон тэмээний ноосон пальтоны өргөтгөсөн худалдаагаа гаргасан байна билээ.
Үндэсний загвартай дулаан куртка


Өвлийн улирал-Үслэг эдлэл

Үслэг эдлэлийн загварын хандлага маш хурдан өөрчлөгддөг учир тус дэлгүүрийнхэн ч гэсэн шинэчлэлээс хоцрохгүйг эрмэлздэг аж. Сүүлийн үед усны булга, индиго хөх өнгөтэй булга болон үнэгэн шуба үслэг эдлэлийн загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа гэнэ. Хамгийн сайн, тансагт хөнгөн, дулаахан, биед аятайхан гэгдсэн эдгээр үслэг эдлэлийн өвөрмөц шийдлээр оёсон доторлогоо нь загварын ертөнцөд туйлын эрэлт хэрэгцээг үүсгэж байгаа гэсэн.
Гэхдээ бүсгүйчүүд маань хаана, ямар зориулалтаар өмсөх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Уулзалт, үдэшлэг, хүлээн авалтад өмсөх бол том зах, малгайтай, илүү дэгжин, чамин харагдах “шанель” загвар сонгох хэрэгтэй. Өдөр тутам өмсөх бол илүү дулаахан ойн булга авахыг загвар зохион бүтээгчид зөвлөсөн. Заавал булга гэлтгүй суусар, минж, үнэг, шиншила гээд олон үслэг эдлэл бий гэдгийг ч санах хэрэгтэй шүү бүсгүй минь. Эцэст нь хэлэхэд, таны сонголт дулаахан бөгөөд биед эвтэйхэн байх ёстойг бодолцоорой.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл