УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сургуулийн автобусыг тусгай маршрутаар явуулахаар туршиж эхэллээ
Улаанбаатар хотын Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар
авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс
сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож
байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон
хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн
зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Гэхдээ хүүхдийн автобусны
хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын
хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын
хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргалаа.
Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан
судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62
дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, туршилтаар явуулж
эхэллээ. Автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд
Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад
зогсон 102 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн
сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07:50 цагт ирэх юм. Энэхүү
туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг
тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр
төлөвлөөд байна.

0 Сэтгэгдэл