УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Солонгос, Монголын киночид Бусаны кино наадамд түрүүллээ
АНУ-д ажиллаж, амьдардаг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх өчигдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн баяртай мэдээг түгээсэн юм. “Өнөөдөр би их баяртай байна. Учир нь С.Бямбаа бидний бүтээсэн “Алсын удирдлага” кино Бусаны кино наадамд шилдгээр шалгарлаа гэлээ. Би тэр киноны хөгжмийн зохиолчоор ажилласан юм” гэв. Тэрээр цааш нь “Бидний түрүүлсэн наадмын талаар Вашигтон пост сонин товч мэдээллээ” хэмээн нэгэн нийтлэл оруулсан байв.

Тэрхүү нийтлэлд “Солонгосын Сөүл хот- Солонгос болон Монголын киночид Азийн хамгийн том кино наадамд түрүүлж, 30 мянган ам.доллар хожлоо. Бусаны олон улсын кино наадмын зохион байгуулагчид “Бямба гарагийн наадмын хамгийн том шагналыг Солонгосын найруулагч Ан Сон Хионы “Улаан өндөгний баяр”, Монголын найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага” бүтээл хүртлээ. Зохион байгуулагдснаас хойш 18 жилийн нүүр үзэж буй энэ наадамд монгол кино түрүүлсэн нь тэмдэглүүштэй үйл явдал боллоо” гэв. Энэ удаагийн наадмын нэг, хоёрдугаар байрт Азийн найруулагчдын бүтээл шалгарсан нь Азид шинэ, чадварлаг авьяастнууд төрөн гарч буйг харуулав. Наадмын зохион байгуулагч хэлэхдээ ““Улаан өндөгний баяр”-т 40 настай эмэгтэй болон 19 настай хүүгийн ер бусын харилцаа, хайрын түүхийг харуулсан нь шүүгчдийн зүрх сэтгэлд хүрч, өндөр илэрхийлэл болж чадлаа гэсэн бол “Алсын удирдлага”-т эгзэгтэй байдлуудыг бодит байдалтай маш цэвэрхэн уялдуулж чадсан” гэв.
Шүүгчдийн ахлагчаар Италийн кино найруулагч Рахшан Бани Этамад ажилласан байна. 10 өдөр үргэлжилсэн фестиваль бямба гарагт дууссан бөгөөд хаалтын үйл ажиллагаанд 200 мянган зочин хүрэлцэн ирлээ. Бямба гарагийн оройн үйл ажиллагааг Солонгосын найруулагч Ким Дон Хүний “Оройн зоог”- бүтээлээр хаалтаа хийсэн юм. Тус наадам нь энэ сарын 3-нд Энэтхэгийн сонгодог бүтээл болох “Вара: Аз жаргал” нэртэй киногоор эхэлсэн бөгөөд наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 300 кино өрсөлдсөн билээ” хэмээн бичжээ.
“Алсын удирдлага” кино тун удахгүй Монголд нээлтээ хийх бөгөөд тус киноны найруулагчаар С.Бямбаа, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, продюсераар Ц.Ариунаа болон Иннобэ Шим нар ажилласан аж.

0 Сэтгэгдэл