УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сурагчдын амралт энэ сарын сүүлээр эхэлнэ
Боловсрол шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа зэргийн шинэчилжээ. Тухайлбал, хэлний сургалттай сургууль болон тусгай сургууль, лаборатори сургуулиудад тохируулан хөтөлбөрийг боловсруулсан. Гэхдээ төлөвлөгөө нь зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөнө.
1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо амарна. Энэ нь аравдугаар сарын сүүлийн долоо хоног болон арваннэгдүгээр сарын эхний долоо хоног байх юм. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амарна. Амралт нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоног байна. Хоёрдугаар улирлын буюу өвлийн амралтыг цаг агаарын төлөв болон цагаан сарыг тааруулж амраах гэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд орон нутгийн болоод нийслэлийн гэж хувааж байсан бол энэ хичээлийн жилд нэгдсэн журмаар амрах юм байна.
Хоёрдугаар улиралд 1-2 дугаар ангийн сурагчид найман долоо хоног хичээллээд дөрвөн долоо хоног амарна. Харин 3-6 дугаар анги нь гурван долоо хоног зургаагаас дээш анги нь хоёр долоо хоног амарна. 1-2 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт он дөнгөж гараад буюу нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос ахлах ангийнхны амралт нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос эхэлнэ. Гуравдугаар улиралд мөн адил 1-2 анги нь хоёр долоо хоног гураваас дээш ангийнхан нь нэг долоо хоног амарна.
Боловсрол шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалаар 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа зэргийн шинэчилжээ. Тухайлбал, хэлний сургалттай сургууль болон тусгай сургууль, лаборатори сургуулиудад тохируулан хөтөлбөрийг боловсруулсан. Гэхдээ төлөвлөгөө нь зөвхөн энэ хичээлийн жилд мөрдөгдөнө. 1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо амарна. Энэ нь аравдугаар сарын сүүлийн долоо хоног болон арваннэгдүгээр сарын эхний долоо хоног байх юм. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амарна. Амралт нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоног байна. Хоёрдугаар улирлын буюу өвлийн амралтыг цаг агаарын төлөв болон цагаан сарыг тааруулж амраах гэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд орон нутгийн болоод нийслэлийн гэж хувааж байсан бол энэ хичээлийн жилд нэгдсэн журмаар амрах юм байна.
Хоёрдугаар улиралд 1-2 дугаар ангийн сурагчид найман долоо хоног хичээллээд дөрвөн долоо хоног амарна. Харин 3-6 дугаар анги нь гурван долоо хоног зургаагаас дээш анги нь хоёр долоо хоног амарна. 1-2 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт он дөнгөж гараад буюу нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос ахлах ангийнхны амралт нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос эхэлнэ. Гуравдугаар улиралд мөн адил 1-2 анги нь хоёр долоо хоног гураваас дээш ангийнхан нь нэг долоо хоног амарна.
0 Сэтгэгдэл
























