УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
1000 багш Цэцээ гүний оргилд гарах аялалаа эхлүүллээ
Өнөөдөр тохиож буй "Дэлхийн багш нарын өдөр”-өөр нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан Засгийн газрын тэргүүний уриалгыг дэмжин зохион байгуулж байгааг аяллыг санаачлагч Нийслэлийн боловсролын газрынхан онцоллоо.
Хүн ардыг сургаж боловсруулах хүнд хариуцлага үүрдэг багш нар ийм санаачилга гаргаж, өргөн бүрэлдэхүүнээр аялж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлэн Чингисийн талбайгаас багш нарыг аялалд нь үдлээ. Явган аяллыг идэвхжүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газар Богд ууланд аяллын маршрут гаргаж, амралтын цэгүүд байгуулж эхэлснийг Ерөнхий сайд энэ үеэр тодотгоод, эрүүл агаар, эмгүй эмчилгээнд хэн ч нэгдэж болохыг хэллээ.
Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна.
Дашрамд дурьдахад, "Дэлхийн багш нарын өдөр" (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Өнөөдөр тохиож буй "Дэлхийн багш нарын өдөр”-өөр нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан Засгийн газрын тэргүүний уриалгыг дэмжин зохион байгуулж байгааг аяллыг санаачлагч Нийслэлийн боловсролын газрынхан онцоллоо.Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна.
Дашрамд дурьдахад, "Дэлхийн багш нарын өдөр" (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
























