Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Д.Өлзий-Орших: Фэнүүддээ 100 хувь амьд тоглолтоор бэлэг барина


“Никитон” хамтлагийн гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх сарын 1,2-нд тоглолтоо хийхээр болсон. Энэ үеэр түүний зохиосон “Чи минь” ,“Дурлаж бичсэн шүлэг”, “Хайрын бурхан” зэрэг дуу дуулахаас гадна гитарын шилдэг ая эгшиглэх нь. Энэ талаар түүнээс тодруулсан юм.

-Сайн байна уу. Таныг шинэ тоглолтоо үзэгчдэдээ толилуулахаар завгүй яваа гэж дуулсан. Тоглолтын бэлтгэл ажилдаа орсон уу?
-Тоглолтын бэлтгэлээ хийгээд ойрдоо завгүй л байна. Тоглолтын бэлтгэлийн хажуугаар “Номин талст” хамтлагийн шинэ цомгийг продюсерлэн хэвлэлтэд явуулахад бэлэн болгоод байна. Тоглолтынхоо үеэр фэнүүддээ олон гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа. Амьд хөгжмөөр амьсгалсан үнэхээр сайхан тоглолт хийхийг хичээж явна даа. 

-Тоглолтынхоо нэрийг олсон уу. Нэрээ их тунгаан бодож өгнө гэсэн байсан?
-Тоглолтын маань нэр одоогоор тодорхойгүй байгаа. Сайн бодож байгаад нэрээ сонгоно доо.

-Таны бие даасан анхны тоглолт учраас гэнэтийн бэлгийн нэг нь өөрийн зохиосон дуугаа дуулах байж магадгүй гэсэн таамаг гарсан байна лээ?
-Би дуулахгүй ээ. Харин гитарын гоцлол тоглоно. Өөрийнхөө зохиосон дуунууд болон цуглуулгын бүх гитарын аяараа бүрэн хэмжээний амьд тоглолт хийнэ. 100 хувь амьд тоглолт хүргэх гэсэн маань өөрөө тоглолтын онцлог.

-Ямар дуунууд энэ өдрийн үдэш эгшиглэх бол.  Оролцох уран бүтээлчдийн хувьд?
-Та бүхний сайн мэдэх Зууны манлай дуучин Сарантуяагийн дуулсан “Хайрын бурхан” , Гавьяат жүжигчин Ариунаагийн “Чи минь”, “Номин талст” хамтлагийн “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа” “Хайртай гэхээсээ өмнө” зэрэг дууг дуулна. Түүнээс гадна гадна “Никитон”, “Гурван охин” хамтлаг, “Харанга”-ын Лхагвасүрэн ах, BX нар оролцоно. Тоглолт дээр л уулзацгаая.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан