УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Facebook” –ийн статусаа өөрчилмөөр байна уу
Орчин үеийн технологийн дэвшлийн хамгийн тод илрэл болсон “Facebook” чухам яагаад одоо хүртэл бичсэн статусаа засварлаж, өөрчилж болдоггүй байсныг үнэндээ ойлгоход бэрх. Гэвч эцэст нь, статусаа засах, өөрчлөх боломжийг Facebook бидэнд олголоо. Үнэндээ сэтгэл хөдөлгөсөн үгс, хариуцлагатай зар, мэдээлэл гээд Facebook-ийн статус болгон бичсэн пост хэрэв алдаатай, эсвэл хожим харахад ичмээр санагдаад зарим үгийг нь солих, засах хэрэг гарвал устгаад, шинээр бичихээс өөр гарцгүй болдог байсан. Тэгвэл одоо “Edit” хэмээх шинэ үйлдэл нэмэгдсэнээр өмнөх таагүй статусаа хүссэнээрээ засч, өөрчлөхөд асуудалгүй болж байгаа юм. Та статусынхаа үгсийг бүтнээр нь өөрчилсөн ч түүний доорх комментын агуулга болон Like-ын тоонд өөрчлөлт орохгүй. Яг үүн дээр нэг алдаа гарч магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Хэрвээ статусыг засварласнаар утга агуулга нь өөрчлөгдчихвөл түүн дээр аль хэдийнэ бичээд үлдчихсан комментын агуулга нь зөрчилдөх явдал гарч болзошгүй. Үүнийг ашиглаж бусдыг эвгүй байдалд оруулах, доромжлох зэрэг явдал ч гарахыг үгүйсгэхгүй гэж олон нийтийн сүлжээний мэргэжилтнүүд үзэж байна. Ямартай ч, үг үсгийг алдаатай, эсвэл тухайн үедээ хэтэрхий сэтгэлийн хөөрлөө хандаж бичсан, үг буруу сонгосон зэрэг алдаатай статусаа засах, өөрчлөх эрх Facebook-ийн найзууд бидний мэдэлд ирлээ.
Орчин үеийн технологийн дэвшлийн хамгийн тод илрэл болсон “Facebook” чухам яагаад одоо хүртэл бичсэн статусаа засварлаж, өөрчилж болдоггүй байсныг үнэндээ ойлгоход бэрх. Гэвч эцэст нь, статусаа засах, өөрчлөх боломжийг Facebook бидэнд олголоо. Үнэндээ сэтгэл хөдөлгөсөн үгс, хариуцлагатай зар, мэдээлэл гээд Facebook-ийн статус болгон бичсэн пост хэрэв алдаатай, эсвэл хожим харахад ичмээр санагдаад зарим үгийг нь солих, засах хэрэг гарвал устгаад, шинээр бичихээс өөр гарцгүй болдог байсан. Тэгвэл одоо “Edit” хэмээх шинэ үйлдэл нэмэгдсэнээр өмнөх таагүй статусаа хүссэнээрээ засч, өөрчлөхөд асуудалгүй болж байгаа юм. Та статусынхаа үгсийг бүтнээр нь өөрчилсөн ч түүний доорх комментын агуулга болон Like-ын тоонд өөрчлөлт орохгүй. Яг үүн дээр нэг алдаа гарч магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Хэрвээ статусыг засварласнаар утга агуулга нь өөрчлөгдчихвөл түүн дээр аль хэдийнэ бичээд үлдчихсан комментын агуулга нь зөрчилдөх явдал гарч болзошгүй. Үүнийг ашиглаж бусдыг эвгүй байдалд оруулах, доромжлох зэрэг явдал ч гарахыг үгүйсгэхгүй гэж олон нийтийн сүлжээний мэргэжилтнүүд үзэж байна. Ямартай ч, үг үсгийг алдаатай, эсвэл тухайн үедээ хэтэрхий сэтгэлийн хөөрлөө хандаж бичсан, үг буруу сонгосон зэрэг алдаатай статусаа засах, өөрчлөх эрх Facebook-ийн найзууд бидний мэдэлд ирлээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























