УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Мерил Стрипийн ээлжит бүтээл
Уолт Дисней кино компани, найруулагч Роб Маршалл, хөгжмийн зохиолч Стифен Сондхейм, Жеймс Лафин нар алдарт “Into the Woods” хөгжимт киног шинэчлэн бүтээж байгаа билээ. Одоо зургаа авч эхлээд буй уг киноны зарим зураг олон нийтэд цацагдсан даруйдаа кино ертөнцөд шуугиан тариад байна. Олонд задарсан зургаас харвал Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Мерил Стрип эмгэн шулмын дүрд тоглож байгаа юм байна. “Into the woods” кинонд эмгэн шулмаас гадна Үнсгэлжин, Рапунзел зэрэг үзэгчдийн хэзээний танил дүр ч багтсан байгаа. Эдгээр дүрд ч бас Холливудын алдарт жүжигчид тоглож байгаагийн зэрэгцээ чонын дүрд Жонни Депп, үнсгэлжинд Энн Кейндрик, түүний ханхүүд Крис Пайн нар тоглож байгаа аж. Холливудын алдартнуудыг цуглуулсан энэхүү бүтээл ирэх оны зул сарын баярын өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.
Уолт Дисней кино компани, найруулагч Роб Маршалл, хөгжмийн зохиолч Стифен Сондхейм, Жеймс Лафин нар алдарт “Into the Woods” хөгжимт киног шинэчлэн бүтээж байгаа билээ. Одоо зургаа авч эхлээд буй уг киноны зарим зураг олон нийтэд цацагдсан даруйдаа кино ертөнцөд шуугиан тариад байна. Олонд задарсан зургаас харвал Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Мерил Стрип эмгэн шулмын дүрд тоглож байгаа юм байна. “Into the woods” кинонд эмгэн шулмаас гадна Үнсгэлжин, Рапунзел зэрэг үзэгчдийн хэзээний танил дүр ч багтсан байгаа. Эдгээр дүрд ч бас Холливудын алдарт жүжигчид тоглож байгаагийн зэрэгцээ чонын дүрд Жонни Депп, үнсгэлжинд Энн Кейндрик, түүний ханхүүд Крис Пайн нар тоглож байгаа аж. Холливудын алдартнуудыг цуглуулсан энэхүү бүтээл ирэх оны зул сарын баярын өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























