Олон улсын санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилт олголоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Б.Төгөлдөр: Би 40 хүртлээ бүжиглэнэ гэж боддог
Балетыг дэлхийн сонгодог урлагийн хаан гэдэг. Учир нь, тайзан дээр хүний мөн чанар, хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөнийг өвөрмөц дүрээр илэрхийлэн бүтээдэг нийлмэл урлаг аж. Хэн бүхэнд хамгийн хэцүү урлагийн төрөл гэж ойлгогддог балетаар тууштай хичээллэн, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа залуу уран бүтээлчдийн нэг бол Б.Төгөлдөр юм. Тэрээр балетаар хичээллээд 12 жил болж буй. Түүнтэй ярилцлаа.

-Их эзэн хааны театр хэзээ байгуулагдсан юм бэ?
-Манай театр өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан. Ерөнхий захирлаар Д.Дашлхагва багш ажилладаг. 20 гаруй шижигнэсэн залуус бие, сэтгэлээрээ нийлэн сайн уран бүтээл гаргахын тулд ажиллаж байна. Гэхдээ манайх ганц балетын чиглэлийнх биш. Бүжигчин, жүжигчин, дуучинтай том театр л гэсэн үг.
-Багаасаа балетаар хичээллэвэл амжилт гаргадаг гэдэг. Эр зориг, тэсвэр тэвчээрийн гэгдэх энэ урлагийг яагаад сонгов?
-Балетын урлагт хөл тавьсан түүх маань их инээдтэй л дээ. Багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор эмээ, өвөө хоёр маань одоогоос 12 жилийн өмнө “Хөгжим бүжгийн коллеж”-ийн балетын ангид оруулж байлаа. Эхний нэг жил юунд явж байгаагаа ч мэддэггүй, хичээлдээ суух ч сонирхолгүй байв. Харин Д.Дашлхагва багш маань энэ урлагийн сайхныг мэдрүүлж, анхны “А” үсгийг нь заасан. Багшаасаа балетын урлагийн мөн чанарыг мэдэрч, ямар агуу урлаг болохыг ойлгосон. Энэ үеэс л бие сэтгэлээсээ дурлаж, хайрлаж ирсэн дээ.
-Балетаар ихэвчлэн охид хичээллэдэг гэж хүмүүс ойлгодог. Хүнд, хэцүү дасгал сургуулилтаас шантрах тохиолдол байв уу?
-Тийм шүү. Зарим хүн намайг яагаад балетчин болсон юм бэ гэж асуудаг. Балет нэг бодлын эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг төгс харуулдаг нь үнэн. Гэхдээ дэлхийн сонгодог урлаг шүү дээ. Миний хувьд шантарч байгаагүй. Багштайгаа учирснаар илүү ихийг мэдэж, балетад дурласан хүн.
-Уран нугараач, балетын урлагийг залуу насны ажил гэж ярьдаг. Хэд хүртлээ бүжиглэнэ гэж бодож байгаа вэ?
-Урлаг гэдэг гоо сайхны нэгээхэн хэсэг. Хүнс, хувцас үйлдвэрлэгчид иргэдийг хоол ундтай, өмсөх хувцастай болгохын тулд өдөр, шөнөгүй ажилладаг бол бид оюуны таашаал, сэтгэлийн жаргал өгөхийн тулд тайзан дээр бүжиглэдгээрээ ялгаатай. Би 40 хүртлээ бүжиглэнэ гэж боддог. Яагаад гэвэл, 40 нас хүрчихээд 18 настай ханхүүгийн дүрд тоглоод байвал утгагүй шүү дээ.
-Дэлхийн улс орны хөгжлийг урлагаар нь тодорхойлдог. Харин манай улсын хувьд сонгодог урлагын салбарыг хэр анхаардаг юм бол?
-Ер нь, тааруухан даа. Шинэ уран бүтээл гэхээр аль XIX зууны үеийн уран бүтээлийг сэргээн тавьдаг. Миний бодлоор энэ шинэ биш, хуучирсан зүйлээ сэргээн тавьж байгаа хэрэг. Залуучуудаа дэмжин шинэ зүйл санаачилбал үүнээс илүү хөгжиж чадна.
-Орчин үеийн хүүхдүүд балетаас илүүтэйгээр хип хоп, модерн урсгалын бүжиг сонирхдог болж?
-Дэлхий нийт балетыг элит урлаг гэж үздэг бол манайд хаагдмал юм шиг санагддаг. Олон нийтэд таниулах сурталчилгаа бага байдгаас иргэд мэдээлэл муутай байдаг байх. Мэдээлэл сайтай байвал энэ урлагт дурлана, сонирхоно шүү дээ. Яагаад гэхээр балетад асар их амьдралын хэмнэл явж байдаг. Зөвхөн хөдөлгөөн биш цэвэр сэтгэхүй явдаг учраас.
-Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн балетын урлагийн А үсгийг заасан багшийн тань талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Тэгэлгүй яах вэ. Би багшаараа хаана ч бахархдаг. Балетын мастер Д.Дашлхагва гэдэг хүний амжилтыг дурдвал дуусахгүй байх. Чадварлаг багшийг шавь нараар нь дүгнэдэг. Бүх шавь нь дэлхийн олон орны театрт амжилттай ажиллаж байна. Ганц балет бус амьдралын маань утга учрыг зааж өгсөнд баярладаг. Миний тулгуур багана багш минь юм даа. Их хөдөлмөрч хүн.
-Танай театрын дараагийн уран бүтээл хүүхдүүдэд зориулсан тоглолт гэж сонссон. Тайзнаа хэзээ тавигдах вэ?
-Манай театрын уран бүтээлчид балетын урлагийг сурталчлах, таниулах зорилгоор амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй тоглолт хийхээр болсон. Солонгосын балетын театрт ажилладаг, манай багшийн шавь 15 балетчинтай хамтран тоглохоор болсон. Тоглолт ирэх сард болно.

Х.Пүрэвсүрэн
0 Сэтгэгдэл
зочин
дөнгөж ажлын зах дээр гарч байж юун их зантай хүн бэ. балетын урлагаар угаасаа 10 гаран жил хичээлллэж байж арай гэж бүжигчин боллоо гэж хэлдэг юм шүүдээ.
2013.09.27