Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ээлжит дуэл нь уртын дуучин бүсгүй
“Номин талст” хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг хэмээх эрхэм алдаруудаар овоглож монголын рок поп урлагт хэдийнэ өөрийн гэсэн орон зайг бий болгож, сайн уран бүтээлч, сайхан залуу ямар байдгийг харуулж яваа хүмүүн бол МУСТА Т.Дэлгэрмөрөн гэдэгтэй уншигчид маань дуу нэгтэйгээр санал нийлэх байх.

   Хамтлагтайгаа болон хоёр ахтайгаа хамтран олон сайхан дуунуудыг амилуулж хит болгож чадсан эрхэм дуучин маань цөөнгүй хэдэн эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвисан нь мөн л хит болсон байдаг. Мэдээж уншигчдын маань сайн мэдэх нь МУГЖ Т.Ариунаатай хамтран “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг, МУГЖ Т.Баясгалантай “Уулзах л юмсан даа”, “Бөртэ” хамтлагийн ятгачин, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран “Уяхан цагаан хуруу”, Залуу уран бүтээлч У.Намуунаатай хамтран "Эх орон минь намайг дуудаарай" зэрэг олон сайхан уран бүтээлүүд юм.

   Ийнхүү түүний ээлжит хамтрагчаар уртын дуучин бүсгүй тодорсон бөгөөд  “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулж олноо танигдсан уртын дуучин А.Түмэн-Өлзий ажээ. Тэд хамтарсан  шинэ уран бүтээл дээрээ хэдийнэ ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх 10 сарын 01-нд  “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас болох А.Түмэн-Өлзийгийн “Баясгалантай сайхан” хэмээх тоглолтын тайзнаа анх удаа эгшиглүүлж сонсогч түмэндээ хүргэх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан