УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
МОНГОЛ КИНО ДЭЛХИЙН ДЭЛГЭЦНЭЭ
Бүх урлагийн хаан нь кино урлаг гэгддэг. Дүрс, дуу авиа, өнгө будгийн хослолоор өргөн хорвоогийн түмэн зүйлийг хүүрнэн өгүүлэгч эл гайхалтай урлаг манай оронд нэг хэсэг унтаа байдалтай байсан гэвэл санал нийлэх хүн цөөнгүй. Тэгвэл сүүлийн жилүүдэд нойрноосоо сэрж, сэргэж буй Монголын кино урлаг дэлхийн үзэгчдийн мэлмийг мялаах цаг ойртсоор. ССАЖЯ-ны санаачилгаар Монгол-Францын төв, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх сарын 4-9-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголын кино урлагийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой эл наадам нь “хаан” урлагийн түүхэнд шинэ хуудас дэлгэсэн онцлог үйл явдал юм. Засгийн газраас соёл урлагийн салбар тэр дундаа кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын чанартай хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийж буйгийн нэг илрэл нь эл кино наадам. ОХУ-д жил бүр ерөнхийлөгчийн ивээл, санхүүжилтээр найман кино бүтээл хийгддэг нь улс орны батлан хамгаалах салбарын сүр хүч, түүх соёл цаашлаад Засгийн газрын бодлогыг сурталчилах чухал хэрэглүүр болдог аж.
Эл наадмын хүрээнд кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй дэлхийн А зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн кино наадмуудын шилдэг 12 бүтээл Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх аж. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах тус наадамд шалгарсан Монголын киночдын бүтээлийг Алтан бөмбөрцөг, Оскар, Каннын кино наадамд оролцуулж, монгол кино дэлхийн дэлгэцнээ шилдгүүдтэй өрсөлдөх цаг айсуй.
Бүх урлагийн хаан нь кино урлаг гэгддэг. Дүрс, дуу авиа, өнгө будгийн хослолоор өргөн хорвоогийн түмэн зүйлийг хүүрнэн өгүүлэгч эл гайхалтай урлаг манай оронд нэг хэсэг унтаа байдалтай байсан гэвэл санал нийлэх хүн цөөнгүй. Тэгвэл сүүлийн жилүүдэд нойрноосоо сэрж, сэргэж буй Монголын кино урлаг дэлхийн үзэгчдийн мэлмийг мялаах цаг ойртсоор. ССАЖЯ-ны санаачилгаар Монгол-Францын төв, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх сарын 4-9-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголын кино урлагийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой эл наадам нь “хаан” урлагийн түүхэнд шинэ хуудас дэлгэсэн онцлог үйл явдал юм. Засгийн газраас соёл урлагийн салбар тэр дундаа кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын чанартай хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийж буйгийн нэг илрэл нь эл кино наадам. ОХУ-д жил бүр ерөнхийлөгчийн ивээл, санхүүжилтээр найман кино бүтээл хийгддэг нь улс орны батлан хамгаалах салбарын сүр хүч, түүх соёл цаашлаад Засгийн газрын бодлогыг сурталчилах чухал хэрэглүүр болдог аж. Эл наадмын хүрээнд кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй дэлхийн А зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн кино наадмуудын шилдэг 12 бүтээл Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх аж. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах тус наадамд шалгарсан Монголын киночдын бүтээлийг Алтан бөмбөрцөг, Оскар, Каннын кино наадамд оролцуулж, монгол кино дэлхийн дэлгэцнээ шилдгүүдтэй өрсөлдөх цаг айсуй.
Ж.Гэрэлчулуун
0 Сэтгэгдэл
























