УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Эрх Цагаан Унага” хүүхдийн дуулалт жүжиг тайзнаа
Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн театраас ээлжит уран бүтээлээ хүүхэд багачууддаа Монгол ардын “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг өргөн барьж байна. Жүжгийн нээлт маргааш 11:40 цагт болох гэнэ. Энэхүү дуулалт жүжгээрээ хүүхдүүдийг байгаль эхээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадын сургаалийг дагах, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болон төлөвшихөд тус нэмэр болох зэрэг ач холбогдолтой гэнэ. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг зохиолч Г.Батаа бичиж, Хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд ажиллаж байгаа бол жүжигт 150 гаруй уран бүтээлч оролцжээ. Үүнээс гадна “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг хэн сайн дуулах вэ? уралдаан, “Эрх цагаан унага” зохион бичлэгийн уралдааныг ЕБС-ын 5-13 нас хүртэлх сурагчдын дунд арваннэгдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулах юм байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Төрийн Банк” ажиллаж байгаа юм.
Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн театраас ээлжит уран бүтээлээ хүүхэд багачууддаа Монгол ардын “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг өргөн барьж байна. Жүжгийн нээлт маргааш 11:40 цагт болох гэнэ. Энэхүү дуулалт жүжгээрээ хүүхдүүдийг байгаль эхээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадын сургаалийг дагах, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болон төлөвшихөд тус нэмэр болох зэрэг ач холбогдолтой гэнэ. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг зохиолч Г.Батаа бичиж, Хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд ажиллаж байгаа бол жүжигт 150 гаруй уран бүтээлч оролцжээ. Үүнээс гадна “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг хэн сайн дуулах вэ? уралдаан, “Эрх цагаан унага” зохион бичлэгийн уралдааныг ЕБС-ын 5-13 нас хүртэлх сурагчдын дунд арваннэгдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулах юм байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Төрийн Банк” ажиллаж байгаа юм. А.Бөхням
0 Сэтгэгдэл
ХАХАХА
ЭРХ ЦАГААН ИШИГ ГЭЖ БАЙДАГ БОЛОХООС УНАГА ГЭДЭГГҮЙ БИЗДЭЭЭ
2013.09.23
























