Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.НАРАНБААТАР: ХҮН ХУВИА БОДОЖ, ДОВОО ШАРЛУУЛААД ЯВАХ НЬ ЗӨВ ҮҮ

Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэй инээдмийн жүжиг өнөөдөр УДЭТ-т үзэгчдийн хүртээл болно. Ингээд жүжгийг найруулсан УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатараас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Хүмүүс драмын жүжиг гэхээр л уянга, түүхийн сэдэвтэй байх нь гэж ойлгодог байсан. Харин таны хувьд шинэ сэдэв буюу инээдмийн жүжиг сонгосон нь сонирхол татлаа?
-Их зөв асуулт байна. 2007 оноос хойш манай театр инээдмийн жүжиг хийгээгүй. Тухайн үеийн түүхэн тэмдэглэлт ой, цаг үеэс хамааран уянгын болон түүхэн жүжиг хийж байсан. Үүнээс өмнө бол манайд инээдмийн олон жүжиг тавигдсан. Доржсамбуу найруулагчийн үеэс жил бүр “Туйлшрал” гээд хошин тоглолт хүртэл хийдэг байсныг үзэгчид санаж байгаа байх. Гэхдээ инээдмийн жүжиг хийлгүй удсан бас энэ төрөл жанрт тохирсон жүжигчид маань байгаа учраас энэ жүжгийг бүтээсэн.
-Таны болон бусад уран бүтээлчийн хувьд инээдмийн жүжиг дээр ажиллах хэр байв?
-Найруулагч хүн инээдмийн, эмгэнэлт, зөгнөлт гээд бүхий л төрлийн жүжиг найруулдаг байж гэмээнэ сая өөрийгөө найруулагч гэж үзэх байх. Тэр утгаараа инээдмийн жүжгийг дээр ажиллахад манай жүжигчид, миний хувьд ч нэг хүндрэл гараагүй гэж хэлж болно. Жүжигчид маань маш чадварлаг тоглосон.
-Жүжигчдийг хэрхэн сонгосон бэ. Сурталчилгаанаас нь харахад Ардын жүжигчин С.Сарантуяагаас эхлээд жүжигчид хэв маягаа нэлээд эвдсэн харагдсан?
-Жүжигчдийг сонгох бол найруулагчийн ажиллагаа. “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг маань “Stage design” төрлөөр хийгдсэн бүтээл. Энэ төрлийн онцлог нь тайзны жүжигчдээс өндөр ур чадвар шаарддаг. Хувь хүн бүрээс маш нарийн жүжиглэлт шаарддаг төрөл гэх үү дээ. Гамлет бол “Станаграф” буюу гол үйл явдалд тулгуурлан өрнөдөг, сонгодог шийдэл шаардсан төрөл шүү дээ. Энэ жилээс манай зарим уран бүтээлч орон нутгаар аялан тоглолт хийгээд, үлдсэн нь шинэ уран бүтээл дээрээ ажилладаг болсон. Жүжигчдээ сонгохдоо залуу үеэ дэмжих, тохирсон дүрийг нь санал болгох, дубляр бэлтгэх гэсэн бодлогоор л сонгодог.
-Хэчнээн инээдмийн жүжиг ч гэсэн инээдний цаана ямар нэг зүйл хэлж байдаг. Энэ жүжгээрээ нийгэмд ямар мессеж хүргэхийг зорьсон бэ?
-Нийгэмд хамгийн их байдаг хирнээ анзаарагддаггүй гэж хэлж болох энгийн сэдэв хөндсөн. Инээдмийн, эмгэнэлт жүжиг. Хүн хувиа бодож, довоо шарлуулаад явах нь зөв үү эсвэл нийтэч байж, нийгэм дундаа амьдрах нь зөв үү гэдэг хүссэн. Нийгмийн амьдралын асуудлыг нийгмийн хамгийн бага нэгж болон гэр бүлийг харилцаагаар хөндөнө. Гэр бүл гэж юу юм бэ. Ямар харилцаандаа бид алддаг вэ гэхчлэн. Гол нь, залуучууд маань анхаарлаа хандуулж, үзэж сонирхоосой гэж бодож байна.  
-Сүүлийн үед орчуулгын зохиолоос сэдэвлэн жүжиг найруулдаг болсон. Гэхдээ энэ удаа яагаад Рэй Кунигийн зохиолыг сонгов?
-Рэй Куни бол инээдмийн жүжгийн хаан хэмээн нэрлэгддэг алдартай зохиолч. Түүний зохиолууд, тэр дундаа одоо бидний жүжиг болгон тавьж буй “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тайзнаа тавиагүй улс гэж бараг байдаггүй. Тухайн улсад тоглож байгаа жүжгүүд театрынаа хөгжлийг тодорхойлдог. Тэр утгаараа бид энэ зохиолыг сонгосон. Нийгэмд хамгийн их эмзэглэл, эмгэнэл төрүүлж буй сэдвийг сонгож авах нь уран бүтээлчдийн нийгэмд нөлөөлөх гол үүргийн нэг шүү дээ.
-Богино хугацаанд бүтсэн жүжиг маань хэр удаан үзэгчдийн хүртээл болох бол?
-Ирэх сарын 10-ныг хүртэл тоглох байх. Үүний дараа “Дон Кихот”-ын бэлтгэл сургуулилт зарлана.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
ooroo hamgiin huvia bodson khun muutai gej yaridag um.
өөрийгаа хичээ чиний хүнд юм сургана гэж хаана байдгийн...
чи өөрөө хөгийн *****
ХАМГИЙН ХУВИА БОДСОН АРЧААГҮЙ АЦ БОЛ ЧИ ӨӨРӨӨ ПААААРАААА
Хүн бүр хувиа болгож довоо шарлуулаад явах нь зөв шүү дээ Харамсалтай нь тэгж чадахгүй байна ш дээ Нийтийн юмыг татвараар санхүүждэг төр гэж систем зохицуулдаг юм ш дээ
Хамгийн их уншсан