УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Шилдэг ногоон байгууламж”-тай сургууль цэцэрлэгийг шалгаруулна

2013 оныг экологийн боловсролыг дэмжих жил болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бүх нийтийн оролцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Байгаль Орчин, ногоон хөгжийн яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газартай хамтран экологийн ач холбогдол бүхий нийслэлийн тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг шалгаруулах “Шилдэг ногоон байгууламж” сэдэвт уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцох хүсэлтэй сургууль цэцэрлэгүүд нь эзэмшлийн талбайн тодорхой хэсэгт үлгэр жишээ цэцэрлэг, бичил цэцэрлэг байгуулж тарималжуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн ногоон байгууламждаа олон төрлийн мод, бут, олон наст өвслөг, цэцэгт ургамлыг тарьж нутагшуулж, хийсэн ажлын талаарх танилцуулга, фото зураг бүхий материалыг Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013 оны 9 сарын 23-ны 17 цаг хүртэл хүлээн авна. 1 дүгээр шатны шалгаруулалтыг Дүүргийн Засаг даргын Тамгын газар хийх бөгөөд шалгарсан сургууль, цэцэрлэгийн материалыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар хүлээн авч “Байгаль хамгаалах сан”-тай хамтран 2 дугаар шатны шалгаруулалтыг хийнэ. Үүний дараагаар нийслэлийн хэмжээнд шалгарсан шилдэг сургууль, цэцэрлэгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр буюу 2013 оны 10 сарын 12-нд зохион байгуулна гэж Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл