Олон улсын санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилт олголоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
ХОНХ ХЭНИЙГ ҮГҮЙЛЭН ДУУГАРНАВ ?
Лу. Батнасан

Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит их хуралд зориулав.
1. СЭРЭХ ШААРДЛАГА
Энэ бол Жон Донны хүн төрөлхтөнд үлдээсэн мөнхийн сэрүүлэг-үгс. Эл сэрүүлгийн хэм хэмнэл давалгаа адил. Нугалаа бүр нь номын хуудас лугаа амьдралын бүхий л утга учрыг бидэнд сануулаад байх шиг...
Шөнийн гүнд эдгээрийг бодож эхлэх зуур тэртээ алсаас хонх нэгэнтээ дуугарав. Ийш тийш ажиглавал түнэр харанхуйд сэрэх хүн нэгээхэн ч алга. Энд эрин үеийн мэдрэмжтэй “соргог” хүн ховордож. “Хэлтэй” атлаа “хэлгүй” хүмүүс олширч. Үгэнд дурлагсад ихэсч, үнэн мөнийг олох гэдэг нь цөөрч.
Тэд хаачаа вэ? Тэдний ихэнхи нь “зүг” нь тодорхойгүй газар луу зүглэжээ. Мэр сэр үлдсэн хүмүүсээс сураглавал “Улс төр” гэгч нэртэй урагшилдаггүй, ухардаггүй завинд суугаад “таг” гацсан гэнэ. Тэр завь суусан хүмүүсийн нэрийг нь бичиж аваад нэг насаар нь “хатаадаг” юм байх. Ийнхүү тэд “сайн дурын уран сайханчид”-тайгаа ганзага нийлэн “торонд орсон шувууд” болдог байна.
Харин тэр завины цаад дахь уулын орой дээр эзнээ үгүйлэн цангинах сэргэлэн хонхны чимээ өөрийг нь сонссон хүмүүсийг өдөр шөнөгүй “шатаадаг” юм байх.
Назим Хикмэтийн:
“Хэрвээ БИ шатахгүй бол,
Хэрвээ ЧИ шатахгүй бол,
Хэрвээ БИД ШАТАХГҮЙ БОЛ,
Хэн ЭНЭ ХАРАНХУЙГ ЧИНЬ ГИЙГҮҮЛЭХ ЮМ БЭ?” хэмээх мөртүүдийг чихэнд нь, сэтгэлд нь, зүрхэнд нь, зүүдэнд нь хангинуулан дуугаргадаг аж. “Улс төр” гэгч мөнгөний дуудлага, “Хонх” хэмээх зүрхний дуудлага хоёрын аль нь хүчтэй, аль нь хойч ирээдүйд хэрэгтэйг мэддэг хүмүүс нь гадарлана, мэдэрдэг хүмүүс нь доторлоно.
Улс төр, уламжлал биш, шинэчлэлт утга зохиолын төлөө сэтгэл зүрх, амьдралаа зольж шатсаар ирсэн, шатсаар байгаа, шатсаар ч дуусах заяатай тэр нэгэн үйлтнийг хүлээн хонхны дуу холоос санаа алдан цуурайтна. Хэн нэгний гуниглалтай хэтэрхий адилхан, тийм нэг санаа алдалттай дэндүү ижилхэн дуу жилийн цагариг шиг тойрон жингэнэнэ.
- Тэр юуг үгүйлнэв?
- Сэрэх ёстой хүмүүс нь СЭРЭХ шаардлагатайг.
2. НЭГДЭХ ШААРДЛАГА
Хэрвээ чи урдаа явж байгаа хүнээс том алхахгүй бол
хэзээ ч түүнийг гүйцэхгүй. Мао Зе Дун
Алсад хонх хоёронтоо дуугарав.
“Хоёр хороо”-нд зориулагдсан мэт.
Монголын зохиолчдын эвлэл бол өнөөдрийн өндөрлөгөөс харахад биегүй сүнс болсон, хий үзэгдэл шиг. Тэр хий үзэгдэл жилдээ 2, 3-л үзэгдэнэ. Нэг үзэгдэхээрээ “Цом”-ын дүртэй үзэгдэнэ. Эс бөгөөс “Өд”-ийн дүртэй үзэгдэнэ.
Тэрхүү “хөөсөн үзэгдлүүд”-д л сүнс нь шингэсэн мэт. Хоёр үзэгдлийн онцлог нь “Цом” нь уруугаа харсан, “Өд” нь өөдөө ассан. Харин Монголын чөлөөт зохиолчдын эвлэл нэгэнт сүнсгүй бие болжээ, судасных нь цохилт бүүдийн сүүдийж ор сураггүй болсоор олон он жилийг ардаа үдэж. Цогцос тойрон гүйлдсэн хэдэн хорхой шавьж, хэдгэнэ шумуул л үзэгдэнэ.
Нөгөөтэйгүүр энэ үед чөлөөт, чөлөөт бусаар овоглоод байх ямар ч шаардлага байхгүй. Зохиолч, яруу найрагчид шиг чөлөөтэй хүмүүс алга. Тэд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж ханахгүйдээ л эрх чөлөө хүсээгүй бол, энэ эрин үе хэн нэгнийг эрхлүүлж явдаг цаг биш. Өөрсдийгөө энэ нийгмийн “Эрх элитүүд” гэж эндүүрээд байх шиг. Энд авъяас, ухаан, сэтгэлгээнээс өөр юу ч үйлчлэхгүй. Чи авъяастай байгаад чаддаг юм бол өдөрт нэг ном гаргасан ч хааж боодог хүн амьтан алга. Эрхэлдэг хүмүүс нь эрхэлдэг газраа очиж эрхэл. Орогнох орон зайгаа өөр газраас хайсан дээр. Шударгаар ангилагдах цаг.
Нэртэйгээр нь аймаг аймгаараа зохиолчдын эвлэл байгуулаад, салбарлуулан сум сум, баг багаараа “жалга” байгуулчих. Тэгээд салаалуулан жалга жалгандаа “үүр” байгуулаад “соёлтойгоор” өөрөө өөрсдийгөө үүрэндээ устгачих.
“Үүрэнд өшиглөлцсөн үхрийн эврүүд” өөрсдийгөө л баллана, ирээдүйг гомдооно. Гэмшивч баршгүй цаг алдана. Хоцрогдож яваа дээрээ илүү хол хоцроно. Илүү том алдана. Тийм зүйлийг хүсээд байгаа хүмүүст шууд хандаж хэлэхэд гай болохоор зай бол.
Гомдох сэтгэл жалгаар дүүрэн.
Баярлах сэтгэл ирээдүйгээр дүүрэн.
“Гэрэл гаргаад өгч чадахгүй бол ядаж битгий сүүдэрлэ” гэсэн гоё үг бий.
Ардчиллынхан Ж.Батмөнх гуайг өнөөдөр яаж магтан дуулж байна, тэр хүний цаг үеэ мэдэрсэн эр зоригийг нь, ирээдүйгээ хүндэтгэсэн хүндэтгэлийг нь л магтан дуулж байгаа хэрэг шүү дээ. Цагаа олсон эр зориг цаг хугацаа өнгөрөх бүр гялалздаг хууль бий. Цагаа олоогүй мунхаглал цаг мөч өнгөрөх бүр гууль болдог жам бий. Нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг битгий зууралдаж амьдар.
Амьдрах олон аргыг та нар аль хэдийнээ сурсан. Залуусын ирээдүйгээр бага шиг тогло, замд нь бага шиг тээгэлд. Хаалга болгоноор битгий булталз. Ийм сэтгэлгээний хоцрогдолтой хүмүүс өтлөвч ухаан суухгүй буцлавч шөл гарахгүй. Тэр тусмаа хоолойд тээглэсэн шаар шиг юм болно.
Ирээдүйгээ гомдоож болохгүй. Тэд гомдвол дэлбэрнэ. Тэд дэлбэрвэл бүгд дэлбэрнэ.
- Хонх юу үгүйлэн дуугарнав?
- Нэгдэж урагшлах шаардлагатайг.
3. ӨӨРЧЛӨГДӨН ШИНЭЧЛЭГДЭХ ШААРДЛАГА
Зарим хүмүүс асуудалд хандахдаа “ЯАГААД” гэдэг,
би харин “ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ” асуудаг. Бернард Шоу
Энүүхэнд хонх гурвантаа дуугарав. Энд тэнд сэрж буй чимээ ажин түжин. Уг нь амжиж сонсоод түүний дууг ухаарч чадвал!
Хэрвээ чи, би, бид өөрчлөхгүй бол хэн гэж? Хэзээ гэж?
“Одоо эсвэл хэзээ ч үгүй, чи эсвэл хэн ч биш” гэсэн Ж.Кеннедигийн үг зурсхийв.
Зохиолчдын эвлэл хэн нэгний дамжин өнгөрөх бааз биш. Хороог “хоноцын газар” болгоод улс төр энэ тэр мэтийн тансаг сайхан өргөө гэрт тухлах гэсэн хүмүүсийн мөрөөдөл өчигдрөөс “цаг...”.
“Тийм хүмүүсийн дуусгавар өнөөдрөөс “цэг”.
Учрыг бүгд мэднэ. Хужрыг бүгд тунгаана.
Обьектод донтсон хоосон овоохойн эздийг оромжтой нь өөрчлөх шаардлага байгаа учраас л өөрчлөхийг хүснэм. Шаардлага гэдэг цаг үеийн дуудлага.
... Тэртээгээс нисэн жингүүдэх шаргал навчсын санаа алдалт, орон зайгаа орхин нисэн алслах шувуудын гуниглалтай зэрэгцэн хонх дуугарна. Салхинд найган газардах навчсын уй, тэнгэрийн хаяа тийш живэн одох шувуудын бараа “уйтгар гуниглалт өдрүүд яасан урт байв аа” гэх шиг. Үйл үйлээрээ учирсан зовлон нэгтэй цөөхөн хүмүүсийн “гангар гунгар” хэмээн ярилцах дуу энэтээх зүг.
Хонхны дуу тэртээх зүг.
Гэрэлт ирээдүйг бүтээх, соён гэгээрүүлэх нууцыг хонхноос мэдрэхээр нэг нь явжээ. Түүний замд тээглэх янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй олон олон чулууд олон олноороо...
Зорьсон зүгрүүгээ санаа алдан алхах чимээ алслан алслан алслана. Уулын зүг.
Төд удалгүй бидний өөдөөс төөрөгдөлд автсан “хоосон цаг хугацаа” биш алсыг ширтэн алхалсан “бодлогошрол дүүрэн цаг хугацаа” айсуй.
Хонхны чимээ улам ойртоно.
Хоромхон зуур догдлолд автав.
Малгайгаа аван саравчлан ажвал түүний гарт
“модерн” хийцтэй мөнгөн хонх...
Ugeer bol toglodog l nuhur bna
ХОНХ ХЭНИЙГ ҮГҮЙЛЭН ДУУГАРНАВ?

0 Сэтгэгдэл
2013.09.18