УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сант сургууль сурагчдын автобусаар үйлчилж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 сарын 24-ний өдрийн А/532 тоот
захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Ерөнхий
боловсролын сургуулиуд сурагчдын автобусаар сурагчдаа тээвэрлэж байгаа.
Энэ хичээлийн жилд нийт 32 сургууль сурагчдын автобусыг үйлчилгээнд
гаргаад байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн нийслэлийн
Боловсролын газраас удаа дараа шаардлага тавьсны дагуу “Сант” сургууль
сурагчдын автобусаар үйлчилж эхэлжээ. Тус сургууль нь энэ долоо
хоногоос 4 автобусаар сурагчдаа тээвэрлэж эхэлсэн бол нэмж 2 автобусыг
үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Харин 1-р сургуулийн захиргаа ирэх
долоо хоногт сурагчдаа автобусаар зөөж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим сургуулиуд сурагчдын автобусыг
үйлчилгээнд гаргаснаар тодорхой хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурч
байгаагаас гадна бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангаж, гарч
болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
zochin
Mash zuv...undur tulbur avchihaad avtobus yavuulah heregtei shuu dee..
2013.09.20