УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээ гэж үүнийг хэлдэг байх
Та гудамжинд сүндэрлэсэн жирийн нэг хөшөөг хамгийн сүүлийн үеийн Ray-bans шил, Diesel өмд, Rolex цагтайгаар төсөөлж чадах уу?

Тэгвэл энэ зураглалыг бодит болгосон хүн бол Францын фото зурагчин Лео Кайллард юм. Түүний “Чулуун Хипстер” /Hipster in Stone/ нэртэй төсөл маш амжилттай явагдаад зогсохгүй урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шийдлээр энгийн хөшөөг амилуулж байна. Дөнгөж 28 настай энэ залууд түрүү жил Луврын музейг сонирхож байх үеэрээ ийм санаа төрсөн гэнэ. Тэрээр “Тэнд байсан гайхамшигтай хөшөөний ихэнхи нь бидний өдөр тутмын хувцас загварын сэтгүүлээс хардаг моделиуд шиг маш загварлаг позтой, харц нь маш ихэмсэг байсан. Тэгээд л тэдний биед орчин үеийн хувцас өмсүүлж байгаад зураг авбал сайхан даа” гэсэн хачин бодол гэнэтхэн ороод ирсэн. Харин яагаад заавал орчин үе рүү аваачихаар шийдсэн бэ гэвэл энэ хөшөөнүүд бүх цаг үеийн бэлгэ тэмдэг болсон бурхад, нэр цуутай хүмүүс ч гэлээ хувцас өмссөний дараа зүгээр л гудамжаар явдаг хүн бүрийн харц булаасан залуус болоод хувирчихсан. Хамгийн сонирхолтой нь надад тэр ховор нандин хөшөөнд хүрэх эрх мэдэл байхгүй шүү дээ . Зөвшөөрөл аваад хувцаслалаа гэхэд хэмжээг яаж тооцох, яаж багтаах вэ гээд л асуудал үүснэ. Тиймээс хамгийн сүүлийн үеийн “Фотошоп” миний энэ төслийн гол зэвсэг болсон” хэмээн NBC цахим хуудсанд ярьжээ. Хэдийгээр маш их цаг хугацаа зарцуулсан ч таны нүдэнд яг бодит юм шиг харагдаж байгаа нь л чухал талаар Лео хэлээд энэ зургийн цуглуулгадаа мөн 17 дугаар зууны хипстерүүдийг багтаан бүхэл бүтэн цуглуулга ном гаргах төлөвлөгөөтэй байгаагаа дурьдсан юм. Түүний энэ төсөл эцсийн байдлаар дараа жилийн аравдугаар сард бэлэн болж Парис, Лондон, Нью-Йоркд анхны үзэгслэнгээ нээнэ.

0 Сэтгэгдэл