УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Номгүй номын сан
АНУ-ын Сан Антонио хотод номгүй номын сан нээгджээ. Уг номын санг хотын хуучин даргын санаачилгаар татвар төлөгчдийн мөнгө, олны хандив дэмжлэгээр босгожээ. Үнэндээ хотын өмнөх номын сангийн архив хэт арвижаад зургаан давхар байранд байрлаж, цааш тэлэхэд хэцүү болоод байсан тул орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж номын сангаа цахимжуулжээ. Одоогоор тус номын санд 10 мянган цахим ном, түүнийг унших 500 төхөөрөмж, 48 компьютер, 20 iPad болон зөөврийн компьютер суурилуулжээ.
Нийтийн номын санг ийнхүү “номгүй” болгон цахимжуулах оролдлого бүр 2002 оноос гарсан юм. Аризона мужийн номын сан нэг салбараа хэвлэмэл номгүйгээр нээж, цөөн хэдэн жил ажилласны дараа уламжлалт хэлбэрээрээ ажиллах нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эндээс харвал орчин үеийн техник технологи хүн төрөлхтөний амьдралд асар хурдан нэвтэрч, бидний амьдралын нэг хэсэг болсон авч номгүй номын сан гэдэг тийм ч хэвшил болсон ойлголтоос арай холдсон зүйл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ хэвлэмэл ном уншигчдын тоо сүүлийн жилүүдэд аажмаар буурч, хүүхэд залуусын дунд цахим хэлбэрээр ном унших нь нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна.
АНУ-ын Сан Антонио хотод номгүй номын сан нээгджээ. Уг номын санг хотын хуучин даргын санаачилгаар татвар төлөгчдийн мөнгө, олны хандив дэмжлэгээр босгожээ. Үнэндээ хотын өмнөх номын сангийн архив хэт арвижаад зургаан давхар байранд байрлаж, цааш тэлэхэд хэцүү болоод байсан тул орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж номын сангаа цахимжуулжээ. Одоогоор тус номын санд 10 мянган цахим ном, түүнийг унших 500 төхөөрөмж, 48 компьютер, 20 iPad болон зөөврийн компьютер суурилуулжээ. Нийтийн номын санг ийнхүү “номгүй” болгон цахимжуулах оролдлого бүр 2002 оноос гарсан юм. Аризона мужийн номын сан нэг салбараа хэвлэмэл номгүйгээр нээж, цөөн хэдэн жил ажилласны дараа уламжлалт хэлбэрээрээ ажиллах нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эндээс харвал орчин үеийн техник технологи хүн төрөлхтөний амьдралд асар хурдан нэвтэрч, бидний амьдралын нэг хэсэг болсон авч номгүй номын сан гэдэг тийм ч хэвшил болсон ойлголтоос арай холдсон зүйл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ хэвлэмэл ном уншигчдын тоо сүүлийн жилүүдэд аажмаар буурч, хүүхэд залуусын дунд цахим хэлбэрээр ном унших нь нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























