УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Би хайртай хүнтэй” киноныхон Б.Эрдэнэцогтын эмчилгээнд орлогоо хандивлана
“Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино энэ сарын 15-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэ кино залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх ажээ. Мөн мөнгөн дээр тогтсон хуурамч хайр дурлалаас өөр, эд баялагийг шүтсэн сэтгэлгээнээс бүр ч өөр, залуус өөрсдийн үнэт баялаг болсон чин сэтгэлийн дурлалаа хэрхэн хадгалж авч үлдэж байгаа талаар үзүүлэх юм байна. Тэд амьдралын их далайд хөл алдан хальтирахад ямагт ойрхон байдаг бөгөөд түүнээс бие биенээ хэрхэн татан гаргаж байгааг “Би хайртай хүнтэй” уран сайхны киноноос харж болох нь.
Кино зохиолыг бичиж найруулсан Н.Соёлбат энэхүү бүтээлээрээ залуусыг мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдрахыг сэтгэлзүйн мелодрамаар харуулахыг зорьсон байна.
Энэхүү киноноос орох орлогын тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараахь эмчилгээний зардалд хандивлаж байгаа бөгөөд энэхүү киног “Соёмбо” кино театрын дэмжлэгтэйгээр шинэ улирлын уран бүтээлүүдийн салхийг хагалан олонд хүргэж байгаагаараа онцлог юм байна.
Дашрамд дуулгахад, сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад эмчлүүлж байгаа бөгөөд элэг солиулах мэс засалд орох зардал нь хүрэлцэхгүй болоод байгаа гэнэ. Учир нь түүний анхны донорынх нь элэгний судас өвөрмөц байрлалтай учир хагалгаанд орох боломжгүй болсон юм байна. Тиймээс дахин шинэ донор олж шинжилгээ хийлгээд байгаа ажээ.
“Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино энэ сарын 15-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэ кино залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх ажээ. Мөн мөнгөн дээр тогтсон хуурамч хайр дурлалаас өөр, эд баялагийг шүтсэн сэтгэлгээнээс бүр ч өөр, залуус өөрсдийн үнэт баялаг болсон чин сэтгэлийн дурлалаа хэрхэн хадгалж авч үлдэж байгаа талаар үзүүлэх юм байна. Тэд амьдралын их далайд хөл алдан хальтирахад ямагт ойрхон байдаг бөгөөд түүнээс бие биенээ хэрхэн татан гаргаж байгааг “Би хайртай хүнтэй” уран сайхны киноноос харж болох нь.Кино зохиолыг бичиж найруулсан Н.Соёлбат энэхүү бүтээлээрээ залуусыг мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдрахыг сэтгэлзүйн мелодрамаар харуулахыг зорьсон байна.

0 Сэтгэгдэл