УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Шумуулнаас сэргийлэх үл үзэгдэх түрхлэг зохион бүтээх ажил эхэлжээ
“Шумуул” гэдэг амьтан хүнд ямар өвчин авчирч болох талаар бид бүгд мэднэ. Тэгвэл шөнийн цагт хүний арьс ердийнхөөс илүү гэрэлтэж, хамгийн гол нь үнэр гарах маш олон бодис арьсан дор байдаг нь тэднийг эрчимтэй татдаг учир шумуулнууд өөрийн олзоо төвөггүйхэн олдгийг шинжээчид ярьж байна. Тиймээс хазуулсныхаа дараа биш өмнө нь сэргийлэх аргуудыг өнөө хүртэл хайж байсан оролдлогуудаас АНУ-ын Химийн шинжлэх ухааны нийгэмлэгээс санал болгож буй хүний арьсанд элдэв нөлөө үзүүлэхгүй химийн бодисыг хэрэглэн тосон түрхлэг хэрэглэх арга олон хүний сонирхол татаж байна. Тэд арьсан дээр түрхмэгц нүдэнд харагдахгүй, шахмал хэлбэрээр хийгдэх хэд хэдэн химийн элементийг илрүүлээд байна. Багийнхны үзэж буйгаар энэ аргын хамгийн том давуу тал нь шумуулны хатгууранд үлдсэн байж болох ДОХ, хумхаа зэрэг арьсны халдвар авах бүх нөхцлөөс бүрэн урьдчилан сэргийлэх гэнэ. ДЭМБ-ын гаргасан тайланд 2011 онд дэлхий дээр хумхаа өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 660.000 хэмээн бүртгэгджээ. Харин эхний ээлжийн туршилтыг оны эцэст олон нийтийн өмнө тайлагнах аж.

0 Сэтгэгдэл