УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монголын язгуур урлаг дэлхийд өндрөөр үнэлэгдлээ

Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өнгөрсөн. Болгар улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Домог хамтлаг болон бусад уран бүтээлчид тун амжилттай оролцоод иржээ. Наадамд Орос, Итали, Индонези зэрэг нийт хорин дөрвөн улсын уран бүтээлчид өөрийн улсын өв соёл, уламжлалыг тусгасан тоглолтуудаар өрсөлдсөн байна. Манай улсын хувьд найруулагчаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Домог хамтлаг, бүжигчин Д.Энхгэрэл, уртын дуучин Э.Болормаа болон уран нугараач Г.Нямгэрэл зэрэг нийт арван долоон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тус фестивальд Монголын уран бүтээлчид зургаан тоглолт хийсэн ба тоглолт тус бүрийн найруулга, хоорондын ялгаа өөрийн онцлогийг харуулсан өвөрмөц болж чадсан хэмээн хэлж байлаа. Үүгээрээ ч дэлхийн язгуур урлагийн акедемиас өндөр үнэлгээ авч дэлхийн үнэмлэхүй аварга хэмээх нэр хүндтэй шагналыг хүртжээ. Монголын сор болсон Алтайн магтаал, Жалам хар, Би монгол хүн зэрэг бүтээлүүдийг анх удаа өндөр хэмжээнд ихээхэн содон өвөрмөц хэлбэрээр найруулан тоглосон нь Монголын язгуур урлагийг дэлхий дахинд таниулах, цаашдын зам мөрийг тодотгосон томоохон үйл явдал боллоо хэмээн дүгнэсэн юм.

0 Сэтгэгдэл