УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“ИМАЙРА” АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЛЭЭ
“Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ” хэмээн хэдэн өдрийн турш сурталчилсан хамтлаг тоглолтоо хийлээ. Өмссөн хувцас нь талын монголчуудын нүдэнд соньхон ч, өөрсдийнх нь төрх монголжуу хамтлагийн залуус хоёр өдөр Монголыг доргиолоо. Индианчуудыг кинон дээрээс л харж байсан бол энэ удаа ойроос, бүр дуу хоолойг нь амьдаар сонссон юм. Хувцас зүүсгэлээр нь тольдон, дуу хуур, бүжгээр нь дамжуулан үндэсний урлаг, өв соёлтой нь ч танилцлаа.
Хөшиг нээгдэхэд тайзны голд байрлуулсан цацагтай цагираг дотор “Имайра” хэмээн бичжээ. Мөн наана нь ангийн арьс, ахуйн хэрэглээний зүйлсийг үзмэр мэт зассан харагдана. Гэхдээ эдгээр зүйл бол тоглолтын хэрэглэгдэхүүн. Үүгээрээ бидэнд бүхий л соёлоо хүргэнэ гэхэд хэтэрхий цомхон. Туйлын туяа мэт намуухан цэнхэр гэрэл туссан нь тоглолтыг улам ч амьд харагдуулах аж. Уугуул индианчуудаас бүрдсэн Өмнөд Америкийн “Имайра” хамтлаг Монголд төдийгүй Азид анх удаа аялан тоглолтоо хийж байгаа нь энэ. Тэдний өмсгөл, зүүсгэл бүхэн содон, чамин. Олон төрлийн яс, мод, төмөр, зэсээр урласан цууруудаас бүрдэх хөгжмийн зэмсэгүүдийн хөг аялгуу алсаас сэтгэл зүрх хөвсөлзүүлэн аниргүйг эвдэн чангарсаар дэргэд тулан ирж, дуу хадаана. Дэргэд эгшиглэж байсан өнөөх гайхалтай аялгуу хаашаа ч юм хөхөө шувуудын дуутай хамт бүдгэрсээр сарнин одно.
Тоглолт эхлэхэд л нөгөө цомхон хэмээн чамлаж байсан бодлыг маань үлдэн хөөв. Тэд цуур, бишгүүр, лимбэ, зампана, күэна гээд үндэсний хөгжмийн зэмсгээ хоршин эгшиглүүлж, уугуул хэлээрээ дуулан бүжиглэнэ. Тэднийг бүжиглэхэд толгойн өмсгөл өд сөд нь дагаж нахилзан сүр хүчийг илтгэх нь өөрийн эрхгүй суудлаасаа өндийн бүжиглэмээр санагдаж байлаа.
Индианчууд тэнгэр шүтлэгтэй ч монголчуудаас ялгаатай нь тэнгэртэй холбогдоггүй хэмээн урьж авчирсан Б.Бадрах ярьсан юм. Тиймээс тэдний бэлгэдэл бүргэд байдаг аж. Толгойн өмсгөлийг нь харсан хэн хүнгүй сүрдмээр. Бүргэдийн өдөөр урласан өмсгөл нь гоёл гэхээсээ илүүтэй бэлгэдэл, уламжлал өв соёлоо хадгалжээ. Тиймээс толгойн өмсгөлдөө хүний гар хүргэх дургүй. Тэд хайрлан хадгалж буй өв соёлоо ийнхүү дээдлэн бусдад түгээн дэлгэрүүлж байгаа нь бахархмаар. Цуураа эгшиглүүлэн бишгүүр, лимбээ үлээхдээ ч бүргэдийн дэвэлтээр дүүлэн нисэх мэт л тайзнаа эрчлэн бүжнэ. Үндэсний хувцасны сагсгар зүүсгэл нь тэдний бүжгийн хэмнэлээр хөдлөн, дуу бүрийг нь улам хүч оруулна. Хэдийгээр тус хамтлаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ч тайзыг эзэгнэх, үзэгчдийг доргиох тал дээр хэнээс ч дутсангүй. “El condor pasa” хэмээх дэлхий дахины танил хөгжмийг үндэснийхээ хөгжмийн зэмсгээр эгшиглүүлэн дуулж, Улсын филармонийн морин хуурч, хөөмийч, бишгүүрчинтэй хамтран “Алтайн магтаал”-д түрлэг нэмэн хамтран дуулсан нь тэдний Монголын үзэгчдэд барьсан гэнэтийн бэлгийн нэг байв.
Мөн тоглолтын үеэр “Имайра”-чууд үзэгчдийн дунд бүжгийн тэмцээн зохиож, өөрсдийн гараар урласан бэлгээ гардуулсан бол хамгийн сайн хөгжөөн дэмжсэн үзэгчдэд зохион байгуулагчдын зүгээс “Имайра” хамтлагийн цомог бэлэглэв. Далайгаар тусгаарлагдсан ч шүтлэг, үндэс нэгтэй гэдгээ батлан харуулах гэсэн мэт тал нутгийн тэнэгэр уужим сэтгэлтэй монголчууддаа ая дуугаа хүргэсэн тэд олон бэлэг авчрах гэсэн ч гаалиар оруулж чадаагүй хэмээн хүлцэл өчсөн. Мөн олон үзүүлбэр үзүүлж, өв соёлынхоо хэсгээс таниулахаар төлөвлөсөн ч тоглолтын талбай, “болохгүй” гэсэн үгээр хазаарлагдах зарим ёс дэгд баригдан, өөрсдийн бодсон дээд цэгтээ тоглож чадаагүй гэсэн гэлээ.
Ийн “Имайра”-чууд өөрсдийн амлалтаа гүйцэлдүүлж монголчуудад жинхэнэ амьд хөгжим, индиан соёлыг бишрүүлж чадлаа. Хэдий амжилтын гараагаа гудамжнаас эхлүүлсэн ч тэд одоо бол дэлхий дахинаа индиан соёлыг таниулагчид.
“Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ” хэмээн хэдэн өдрийн турш сурталчилсан хамтлаг тоглолтоо хийлээ. Өмссөн хувцас нь талын монголчуудын нүдэнд соньхон ч, өөрсдийнх нь төрх монголжуу хамтлагийн залуус хоёр өдөр Монголыг доргиолоо. Индианчуудыг кинон дээрээс л харж байсан бол энэ удаа ойроос, бүр дуу хоолойг нь амьдаар сонссон юм. Хувцас зүүсгэлээр нь тольдон, дуу хуур, бүжгээр нь дамжуулан үндэсний урлаг, өв соёлтой нь ч танилцлаа.Хөшиг нээгдэхэд тайзны голд байрлуулсан цацагтай цагираг дотор “Имайра” хэмээн бичжээ. Мөн наана нь ангийн арьс, ахуйн хэрэглээний зүйлсийг үзмэр мэт зассан харагдана. Гэхдээ эдгээр зүйл бол тоглолтын хэрэглэгдэхүүн. Үүгээрээ бидэнд бүхий л соёлоо хүргэнэ гэхэд хэтэрхий цомхон. Туйлын туяа мэт намуухан цэнхэр гэрэл туссан нь тоглолтыг улам ч амьд харагдуулах аж. Уугуул индианчуудаас бүрдсэн Өмнөд Америкийн “Имайра” хамтлаг Монголд төдийгүй Азид анх удаа аялан тоглолтоо хийж байгаа нь энэ. Тэдний өмсгөл, зүүсгэл бүхэн содон, чамин. Олон төрлийн яс, мод, төмөр, зэсээр урласан цууруудаас бүрдэх хөгжмийн зэмсэгүүдийн хөг аялгуу алсаас сэтгэл зүрх хөвсөлзүүлэн аниргүйг эвдэн чангарсаар дэргэд тулан ирж, дуу хадаана. Дэргэд эгшиглэж байсан өнөөх гайхалтай аялгуу хаашаа ч юм хөхөө шувуудын дуутай хамт бүдгэрсээр сарнин одно.
Тоглолт эхлэхэд л нөгөө цомхон хэмээн чамлаж байсан бодлыг маань үлдэн хөөв. Тэд цуур, бишгүүр, лимбэ, зампана, күэна гээд үндэсний хөгжмийн зэмсгээ хоршин эгшиглүүлж, уугуул хэлээрээ дуулан бүжиглэнэ. Тэднийг бүжиглэхэд толгойн өмсгөл өд сөд нь дагаж нахилзан сүр хүчийг илтгэх нь өөрийн эрхгүй суудлаасаа өндийн бүжиглэмээр санагдаж байлаа. Индианчууд тэнгэр шүтлэгтэй ч монголчуудаас ялгаатай нь тэнгэртэй холбогдоггүй хэмээн урьж авчирсан Б.Бадрах ярьсан юм. Тиймээс тэдний бэлгэдэл бүргэд байдаг аж. Толгойн өмсгөлийг нь харсан хэн хүнгүй сүрдмээр. Бүргэдийн өдөөр урласан өмсгөл нь гоёл гэхээсээ илүүтэй бэлгэдэл, уламжлал өв соёлоо хадгалжээ. Тиймээс толгойн өмсгөлдөө хүний гар хүргэх дургүй. Тэд хайрлан хадгалж буй өв соёлоо ийнхүү дээдлэн бусдад түгээн дэлгэрүүлж байгаа нь бахархмаар. Цуураа эгшиглүүлэн бишгүүр, лимбээ үлээхдээ ч бүргэдийн дэвэлтээр дүүлэн нисэх мэт л тайзнаа эрчлэн бүжнэ. Үндэсний хувцасны сагсгар зүүсгэл нь тэдний бүжгийн хэмнэлээр хөдлөн, дуу бүрийг нь улам хүч оруулна. Хэдийгээр тус хамтлаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ч тайзыг эзэгнэх, үзэгчдийг доргиох тал дээр хэнээс ч дутсангүй. “El condor pasa” хэмээх дэлхий дахины танил хөгжмийг үндэснийхээ хөгжмийн зэмсгээр эгшиглүүлэн дуулж, Улсын филармонийн морин хуурч, хөөмийч, бишгүүрчинтэй хамтран “Алтайн магтаал”-д түрлэг нэмэн хамтран дуулсан нь тэдний Монголын үзэгчдэд барьсан гэнэтийн бэлгийн нэг байв.
Мөн тоглолтын үеэр “Имайра”-чууд үзэгчдийн дунд бүжгийн тэмцээн зохиож, өөрсдийн гараар урласан бэлгээ гардуулсан бол хамгийн сайн хөгжөөн дэмжсэн үзэгчдэд зохион байгуулагчдын зүгээс “Имайра” хамтлагийн цомог бэлэглэв. Далайгаар тусгаарлагдсан ч шүтлэг, үндэс нэгтэй гэдгээ батлан харуулах гэсэн мэт тал нутгийн тэнэгэр уужим сэтгэлтэй монголчууддаа ая дуугаа хүргэсэн тэд олон бэлэг авчрах гэсэн ч гаалиар оруулж чадаагүй хэмээн хүлцэл өчсөн. Мөн олон үзүүлбэр үзүүлж, өв соёлынхоо хэсгээс таниулахаар төлөвлөсөн ч тоглолтын талбай, “болохгүй” гэсэн үгээр хазаарлагдах зарим ёс дэгд баригдан, өөрсдийн бодсон дээд цэгтээ тоглож чадаагүй гэсэн гэлээ. Ийн “Имайра”-чууд өөрсдийн амлалтаа гүйцэлдүүлж монголчуудад жинхэнэ амьд хөгжим, индиан соёлыг бишрүүлж чадлаа. Хэдий амжилтын гараагаа гудамжнаас эхлүүлсэн ч тэд одоо бол дэлхий дахинаа индиан соёлыг таниулагчид.
Б.Сонор
0 Сэтгэгдэл
























