УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бетти Уайт Геннисийн амжилт тогтоолоо
Өдгөө 91 настай энэ эмэгтэйн үргэлж сайхан харагддаг нууц нь түүний мэргэжилтэй холбоотой гэж олон хүмүүс ярилцдаг. Тэгвэл жүжигчин Бетти Уайт дуртай мэргэжлээрээ өдий хугацаанд амжилт гаргаад зогсохгүй өөрийн нэрийг мөнхжүүлэх боллоо. Энэ жилийн “Геннисийн дээд амжилт”-ын төрөлд урлаг соёлын хэд хэдэн хэсэг багтсанд Бетти Уайт “хамгийн удаан тасралтгүй уран бүтээл хийсэн” гэсэн төрөлд 74 жилийн хугацаагаар дээд амжилт тогтоолоо. Тэрээр 1939 онд анхны уран бүтээлээ хийснээс хойш “The Golden girls”, “The Mary Tyler Moore Show” зэрэг алдартай шоу нэвтрүүлэгт тоглосноор урлагийн гараагаа эхэлсэн. Түүнд дээд амжилт тогтоосон талаар хэлэхэд “Гэнэт миний утас дугараад энэ талаар хэлэхэд маш их гайхсан. Энэ номыг би үнэхээр биширдэг. Гэтэл одоо өөрийгөө түүний нэг хэсэг болсонд итгэж чадахгүй л байна. Үнэхээр нэр төрийн хэрэг” гэжээ. Энэ жилийн Гиннесийн дээд амжилт ном олон улсын зах зээл дээр ердөө 5 хоногийн дараа худалдаанд гарах гэнэ.
Өдгөө 91 настай энэ эмэгтэйн үргэлж сайхан харагддаг нууц нь түүний мэргэжилтэй холбоотой гэж олон хүмүүс ярилцдаг. Тэгвэл жүжигчин Бетти Уайт дуртай мэргэжлээрээ өдий хугацаанд амжилт гаргаад зогсохгүй өөрийн нэрийг мөнхжүүлэх боллоо. Энэ жилийн “Геннисийн дээд амжилт”-ын төрөлд урлаг соёлын хэд хэдэн хэсэг багтсанд Бетти Уайт “хамгийн удаан тасралтгүй уран бүтээл хийсэн” гэсэн төрөлд 74 жилийн хугацаагаар дээд амжилт тогтоолоо. Тэрээр 1939 онд анхны уран бүтээлээ хийснээс хойш “The Golden girls”, “The Mary Tyler Moore Show” зэрэг алдартай шоу нэвтрүүлэгт тоглосноор урлагийн гараагаа эхэлсэн. Түүнд дээд амжилт тогтоосон талаар хэлэхэд “Гэнэт миний утас дугараад энэ талаар хэлэхэд маш их гайхсан. Энэ номыг би үнэхээр биширдэг. Гэтэл одоо өөрийгөө түүний нэг хэсэг болсонд итгэж чадахгүй л байна. Үнэхээр нэр төрийн хэрэг” гэжээ. Энэ жилийн Гиннесийн дээд амжилт ном олон улсын зах зээл дээр ердөө 5 хоногийн дараа худалдаанд гарах гэнэ. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























