УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Женнифер Лопесын гэрт зургаан хоног амьдарсан танхай эр
Холливудын од, жүжигчин Женнифер Лопесын Хэмптонсе дэх гэрт нь 49 настай шүтэн бишрэгч Жон Дубис гэгч “зочилж очоод” машинаа гол хаалганых нь тэнд тавьчихаад зургаа хонож байхад хамгаалалтын албаныхан нь анзаараагүй байжээ. Род-Айрлендад гал сөнөөгч байсан тэр эр түүгээр бүр наймдугаар сарын эхээр харагдаж эхэлж. Тэр гэрт нь зургаа хонохдоо бүр гэрийнх нь энд тэнд зургаа авхуулж интернетэд оруулсан байжээ.
Түүнийг бусдын гэрт ингэж хууль бусаар нэвтэрч, бүр зургаа хоночихоод байхад нь хамгаалалтынхан сая л мэдэж, цагдаад мэдэгдсэн байна. Хууль сахиулагчдад тэрээр өөрийгөө Женнифер Лопесын нөхөр, хүүхдүүдийнх нь эцэг гэж мэдүүлсэн гэнэ. Түүнийг баривчлах үеэр машинаас нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон нэр алдартай өөр бусад хүмүүст бичсэн захидал гарч иржээ. Түүнийг баривчилж сэтгэцийн эмнэлэгт шинжлүүлэхээр илгээсэн байна.
Женнифер Лопесын Хэмптонс дахь сууц
Дуучны хөршүүд ч гэсэн танихгүй хүнийг харсан, гэхдээ дуучны үйлчилгээний ажилчдын нэгнийх нь гэрийн хүн байх гэж бодсон гэжээ.
Женнифер Лопесын төлөөлөгч харин “Ийм үл таних этгээд гэрт нь очоод байгааг дуучин огт мэдээгүй” гэсэн байна. Бусдын гэр оронд хууль бусаар нэвтэрсэн этгээдийн шүүх хурал энэ сарын 28-нд болох юм байна. Гэмт этгээд харин өнөө болтол буруугаа хүлээхгүй байгаа гэнэ.
Жон Дубис
aimer yum iim gaj hvnmvvvs gert ni newtred yu ch hiihiin bilee.. hvvhedtei hvnd ter tusmaa.. bie hamgaalagchdii ni bvgdii ni halul taarna. aj;aa jhiij chadadgui muusain yumnuud..
Холливудын од, жүжигчин Женнифер Лопесын Хэмптонсе дэх гэрт нь 49 настай шүтэн бишрэгч Жон Дубис гэгч “зочилж очоод” машинаа гол хаалганых нь тэнд тавьчихаад зургаа хонож байхад хамгаалалтын албаныхан нь анзаараагүй байжээ. Род-Айрлендад гал сөнөөгч байсан тэр эр түүгээр бүр наймдугаар сарын эхээр харагдаж эхэлж. Тэр гэрт нь зургаа хонохдоо бүр гэрийнх нь энд тэнд зургаа авхуулж интернетэд оруулсан байжээ. Түүнийг бусдын гэрт ингэж хууль бусаар нэвтэрч, бүр зургаа хоночихоод байхад нь хамгаалалтынхан сая л мэдэж, цагдаад мэдэгдсэн байна. Хууль сахиулагчдад тэрээр өөрийгөө Женнифер Лопесын нөхөр, хүүхдүүдийнх нь эцэг гэж мэдүүлсэн гэнэ. Түүнийг баривчлах үеэр машинаас нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон нэр алдартай өөр бусад хүмүүст бичсэн захидал гарч иржээ. Түүнийг баривчилж сэтгэцийн эмнэлэгт шинжлүүлэхээр илгээсэн байна.

Женнифер Лопесын Хэмптонс дахь сууц
Дуучны хөршүүд ч гэсэн танихгүй хүнийг харсан, гэхдээ дуучны үйлчилгээний ажилчдын нэгнийх нь гэрийн хүн байх гэж бодсон гэжээ.
Женнифер Лопесын төлөөлөгч харин “Ийм үл таних этгээд гэрт нь очоод байгааг дуучин огт мэдээгүй” гэсэн байна. Бусдын гэр оронд хууль бусаар нэвтэрсэн этгээдийн шүүх хурал энэ сарын 28-нд болох юм байна. Гэмт этгээд харин өнөө болтол буруугаа хүлээхгүй байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
2013.08.26
























