УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өнөөх Жерар Депардье чинь Белгийн хүндэт иргэн болжээ
Францын нэрт жүжигчин Жерар Депардье Белги Улсын хүндэт иргэн боллоо хэмээн белгийн засгийн газрын мэдээнээс иш татан Франс Пресс агентлаг дамжууллаа.
Депардье 2012 оны төгсгөлөөр Франц, Белгийн хилийн ойролцоо Эстемпьюи хамтралын нутагт Нешен гэдэг газарт байшин худалдан авсан юм. “Нешен танай гэр орон болсонд бид их баяртай байна. Жерар таньд Эстемпьюи хайртай шүү” гэж жүжигчний шинэ байшиндаа хийсэн 200 хүнтэй ёслол дээр орон нутгийн захиргааны төлөөлөгч хэлсэн бол Депардье өөрөө “Нешенед амьдрах сайхан байна. Би бол дэлхий даяар ажилладаг хүн. Гэхдээ л энд амьдрахаар шийдлээ” гэжээ.
Өнгөрсөн оны төгсгөлөөр Жерар Депардье баячуудад орлогын 75 хувийн татвар оногдуулах тухай Францын засгийн газрын шийдвэрээс зугтааж францын иргэний харьяаллаас татгалзсан юм. Ингээд нэгдүгээр сард ОХУ-ын паспорт авсан ч францын иргэний харьяаллаа хадгалж үлджээ. Тэр бас байнгын оршин суух хаягаа ОХУ-ын Мордовын нийслэл Саранскт гэж тэмдэглүүлсэн байна.
Гэтэл өнөөдөр ийнхүү өөр бас нэг улсын харьяалал авчээ. Түүнийхээр бол тэрээр визгүй зорчиж байхын тулд өөр бусад улсын паспорт авахад ч бэлэн гэнэ.
Францын нэрт жүжигчин Жерар Депардье Белги Улсын хүндэт иргэн боллоо хэмээн белгийн засгийн газрын мэдээнээс иш татан Франс Пресс агентлаг дамжууллаа. Депардье 2012 оны төгсгөлөөр Франц, Белгийн хилийн ойролцоо Эстемпьюи хамтралын нутагт Нешен гэдэг газарт байшин худалдан авсан юм. “Нешен танай гэр орон болсонд бид их баяртай байна. Жерар таньд Эстемпьюи хайртай шүү” гэж жүжигчний шинэ байшиндаа хийсэн 200 хүнтэй ёслол дээр орон нутгийн захиргааны төлөөлөгч хэлсэн бол Депардье өөрөө “Нешенед амьдрах сайхан байна. Би бол дэлхий даяар ажилладаг хүн. Гэхдээ л энд амьдрахаар шийдлээ” гэжээ.

0 Сэтгэгдэл