Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Эдийн засгийг царцаасан гэдийлт

Оюу толгой далд уурхайгаа зогсоосноос болж 1700 орчим ажилтан ажлаасаа чөлөөлөгдөж байна. Өнгөрсөн даваа гарагт хуралдсан ТУЗ-ийн шийдвэрээр зарим ажилтныг түр чөлөөлж байгаа аж. Иймээс Оюу толгойн уурхайгаас эдгээр ажилчдыг өчигдрөөс онгоцоор зөөж эхэллээ. Уурхай ямар хугацаагаар зогсч байгаа болон цаашид хэрхэх талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Юутай ч энэ талаар тодруулахад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюу толгойн асуудлаар нөгөө талтай ярилцаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар ярилцаж байж тодорхой мэдээлэл өгнө” гэдэг хариулт өгөв. Салбарын сайд ч удахгүй албан ёсоор мэдээлэл өгөх юм гэнэ. Тэгвэл Ерөнхий сайд “Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдэхээс өмнө хоёр тал уулзаж, ярилцъя. “Рио тинто” компанийнхан уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Хөрөнгө оруулалтыг заавал УИХ-аар хэлэлцэнэ гэсэн шийдвэр гаргаагүй. УИХ гэрээгээ баталсан учир эрх зүйн хүрээнд явна гэвэл Засгийн газар ч оролцох эрхгүй. Оюу толгойн ТУЗ асуудлаа шийдээд явах боломжтой. Хувь нийлүүлэгчийнхээ хувиар Засгийн газар асуудлаа ТУЗ-өөрөө шийд гэсэн” хэмээсэн.
Хэрэв хууль эрх зүйн зөрчилтэй асуудлыг Засгийн газар шийдэж чадахгүй бол УИХ-аар шийддэг гэсэн утга бүхий албан бичиг “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Ц.Сэдванчиг нөгөө талд явуулсан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Энэ нь УИХ-аар хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хэлэлцэх болно. Намрын чуулганаас нааш энэ асуудлыг хэлэлцэхгүй нь гэсэн мэдээлэл болж, түгсэн байна. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг батлуулахаар Оюу толгойн зүгээс Засгийн газарт хандсан ч УИХ шийднэ гэсэн хариу өгчээ хэмээн гадаадын хэвлэлүүдээр цацагдсан нь зүгээр ч нэг мэдээлэл биш бололтой.
Тэгэхээр Оюу толгой төслийн ажил зогссон нөхцөл байдлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар л хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлага гарч иржээ гэж тайлахаас. УИХ-ын ээлжит бус чуулганыг ойрын үед зарлан хуралдуулж магадгүй байгаа ч хараахан ямар асуудал хэлэлцэх нь тодорхой болоогүй. Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авч, анхаарал хандуулахгүй бол УИХ-ын гишүүдээс энэ талаар шахаж, шаардах нь мэдээж. Ер нь энэ ч биш сүүлийн үед Оюу толгойг тойрсон олон асуудалд хариулт, шийдэл яаралтай хэрэгтэй байгааг харуулсаар.
Саяхан “Рио тинто” Оюу толгойн захирлаар монгол хүн томилж магадгүй гэсэн мэдээлэл гараад сураг алдарсан. Монголын талаас захирал сонгох нь хоёр тал ойлголцохгүй байгаа асуудалд Засгийн газартай хэл амаа ололцоход нааштай болно хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Зогсонги байдалд орсон төслийг цаашид зөв удирдан чиглүүлэх, аль аль талдаа ашигтай байх захирал хэрэгтэй байгаа нь гарцаагүй. Гадаадын хэвлэлүүдээр шинээр томилогдох даргыг “Рио тинто” компанийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Б.Болд гэж мэдээлсэн. Үүнийг аль нэг тал үгүйсгэж, эсвэл баталгаажуулаагүй нь хоёр тал хараахан ойлголцолд хүрээгүйтэй холбож тайлбарлах нь бий.
“Рио тинто” компани Шинэчлэлийн Засгийн газартай төдийлэн ойлголцохгүй байгааг хувь нийлүүлэгчдийн энэ онд болсон хэд хэдэн хурлаас харж болно. Хурлаар анхны хөрөнгө оруулалт яагаад хэтэрснийг тайлбарлахыг хүссэн. Хувь нийлүүлэгчдийн хоёрдугаар сард болсон хурлын дараа “Оюу Толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу толгойн бүтээн байгуулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Энэ нь 2010 оны арванхоёрдугаар сард “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Монголын Засгийн газрыг төлөөлсөн хувь нийлүүлэгчид өргөн барьсан ТЭЗҮ-д тусгасан төсвийн хүрээнд явагдаж байгаа болно” гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл Уул уурхайн яамнаас хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох төслийн ТЭЗҮ-д далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогоосоо санхүүжүүлэх тухай заасан гэж тайлбарлаж байгаа юм.
Хувь нийлүүлэгч талууд хоёр ч удаа уулзахдаа тодорхой үр дүнд хүрээгүй. Хөрөнгө оруулалтын зардал хэтрүүлсэн тайланг ч “Рио Тинто” өгсөнгүй. Энэ нь ойлголцоход хүндрэлтэй асуудал болж буйг Уул уурхайн яамнаас мэдээлсэн. Гэтэл Далд уурхайн хөрөнгө оруулалтыг ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдэх нь тодорхой. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтад нэмж таван тэрбум ам.доллар шаардлагатай байгаа.
Оюу толгойтой холбоотой бас нэг мэдээлэл байгаа нь байнга маргаан дагуулдаг Монголын талын эзэмшиж буй хувь хэмжээ. Энэ бол Засгийн газар уг төсөлд эзэмшиж буй 34 хувиа олон нийтэд хувьцаа хэлбэрээр худалдахаар төлөвлөсөн тухай юм. Засгийн газар “Монгол зэс” компани байгуулан олон улсын хөрөнгийг зах зээлээс хөрөнгө босгож, зэс хайлуулах үйлдвэр, дагадлах бүтээгдэхүүнийг ашиглахаар төлөвлөж. Дотоодын зах зээл дээр уг компанийн хувьцааг арилжин олон улсын хөрөнгийн бирж дээрээс санхүүжилт босгох гэнэ. “Монгол зэс” компанийн 10 хувийг иргэдэд, 10-20 хувийг дотоодын зах зээлд худалдах бололтой. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг ч мөн дээрх маягаар арилжиж, хөрөнгө босгох талаар яригдаж буйг эх сурвалжууд хэлсэн.
Энэ мэт Оюу толгойтой холбоотой маш олон ээдрээтэй асуудал үүсээд байгаад тайлбар хэрэгтэй байна. Харин тэр тайлбарыг хэн өгөх вэ.
HAAJ HAYA.20 JILIIN DARAA CHULUU
yu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.
oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.

0 Сэтгэгдэл
tsegi
Mongolchuudaa bugdeeree duugarwal duu negtei, dugtarwal hvch negtei bj ene hetsvv uyiig dawj garna shv . Gadniihan bidniig arai l deerelhej bn. Bvsee changalaad heseg daewchwel ene muu hurungu oruulagchid guihgui haachdag yum. Baylag ni bidniih shvde
2013.08.16
2013.08.15
2013.08.15
2013.08.15
2013.08.15