УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудад МОХ шаардлага хүргүүллээ
Их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан МОХ-ноос сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах, нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлах, сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрчлэн зөвхөн оюутнуудын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг сургуулиудад шинэ менежмент, санхүүжилтийг олон талаар босгох боломжтойг сануулжээ.
Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэгдүүлдэг болсон. Энэ жилийн тухайд МУИС төлбөрөөр 50 хувь, ШУТИС 10-13 хувь, МУБИС, ҮБТДС зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан байна.
Их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан МОХ-ноос сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах, нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлах, сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрчлэн зөвхөн оюутнуудын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг сургуулиудад шинэ менежмент, санхүүжилтийг олон талаар босгох боломжтойг сануулжээ.Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэгдүүлдэг болсон. Энэ жилийн тухайд МУИС төлбөрөөр 50 хувь, ШУТИС 10-13 хувь, МУБИС, ҮБТДС зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан байна.
0 Сэтгэгдэл
























