УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дөрвөн сая долларын үнэтэй багш
Ким Ки Хүүн багш зөвхөн англи хэлний хичээл заагаад жилд дөрвөн сая ам.доллар олдог. “Рок од” хэмээх хочоороо алдартай энэ багш Өмнөд Солонгост түгээмэл байдаг давтлага өгдөг гэрийн багшаар ажилладаг нэгэн. Гэхдээ түүний эрэлт хэрэгцээ дэндүү их учраас нэг хүүхдийнд очиж хичээл заахын оронд интернэтээр хэдэн зуун хүүхдэд нэгэн зэрэг хичээл заадаг байна. Тэрээр долоо хоногт 60 цагийн хичээл заадаг бөгөөд онлайнаар түүний хичээлд суухад цагийн төлбөр нь дөрвөн доллар. Гэхдээ тэрээр долоо хоногийн ихэнх цагаа хүүхдүүдийн онлайн асуултад хариулж, тэдэнд туслахад зориулдаг бөгөөд хичээлийн төлөвлөгөө гаргах, давтгалынхаа ном, сурах бичгийг зохиох, хэвлэх гэх мэтийн тохоохон ажлуудыг нь туслах 30 гаруй ажилтан гүйцэтгэдэг байна. Жилд 150 мянган хүүхдэд хичээл заадаг түүний ажил/ бизнес нь улам өргөжин тэлж, жилдээ дөрвөн сая ам.доллар буюу АНУ-ын Ерөнхийлөгчөөс бараг 10 дахин өндөр цалин авдаг болжээ.
Солонгосчууд ахлах сургуулийн сурагч хүүхдүүддээ гэрийн багш хөлслөх нь маш түгээмэл. Түүний ч хүчээр Солонгос хүүхдүүдийн сурлагын чанар сүүлийн жилүүдэд огцом сайжирч, дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байгаа юм. Ердөө 60 жилийн өмнө хүн амын дийлэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй байсан энэ улсын өнөө цагийн 15 настнууд бусад орны үе тэнгийнхнээсээ уншлагаар тэргүүлж байгаагийн зэрэгцээ ахлах сургуулиа төгсөх хувь 93 хувь байгаа нь 77 хувьтай АНУ-ыг ардаа орхисон үзүүлэлт болж байна. Өмнөд Солонгосын ахлах сургууль төгсч буй хүүхдүүдийн 50 шахам хувь нь “ахисан” шатны мэдлэгтэй гэж үнэлэгдэж байхад АНУ-д энэ хувь ердөө долоон хувь байна.
Өмнөд Солонгосчууд хүүхдээ ингэж боловсруулахын тулд дөрвөн айл тутмын гурав нь гэрийн багш хөлсөлж, хүүхдээ нэмэлт давтлагаар сургадаг бөгөөд энэ бүхнийг мөнгөөр тооцвол 17 тэрбум ам.доллар зарцуулжээ.
oorsdoo surch chadaagui chadahchgui bj hel mergejil bish gej soliordog yumnud odoo yu heleh bol angli hel uneheer saitai bol mongo hiih bolomjtoi shuu
Ким Ки Хүүн багш зөвхөн англи хэлний хичээл заагаад жилд дөрвөн сая ам.доллар олдог. “Рок од” хэмээх хочоороо алдартай энэ багш Өмнөд Солонгост түгээмэл байдаг давтлага өгдөг гэрийн багшаар ажилладаг нэгэн. Гэхдээ түүний эрэлт хэрэгцээ дэндүү их учраас нэг хүүхдийнд очиж хичээл заахын оронд интернэтээр хэдэн зуун хүүхдэд нэгэн зэрэг хичээл заадаг байна. Тэрээр долоо хоногт 60 цагийн хичээл заадаг бөгөөд онлайнаар түүний хичээлд суухад цагийн төлбөр нь дөрвөн доллар. Гэхдээ тэрээр долоо хоногийн ихэнх цагаа хүүхдүүдийн онлайн асуултад хариулж, тэдэнд туслахад зориулдаг бөгөөд хичээлийн төлөвлөгөө гаргах, давтгалынхаа ном, сурах бичгийг зохиох, хэвлэх гэх мэтийн тохоохон ажлуудыг нь туслах 30 гаруй ажилтан гүйцэтгэдэг байна. Жилд 150 мянган хүүхдэд хичээл заадаг түүний ажил/ бизнес нь улам өргөжин тэлж, жилдээ дөрвөн сая ам.доллар буюу АНУ-ын Ерөнхийлөгчөөс бараг 10 дахин өндөр цалин авдаг болжээ. Солонгосчууд ахлах сургуулийн сурагч хүүхдүүддээ гэрийн багш хөлслөх нь маш түгээмэл. Түүний ч хүчээр Солонгос хүүхдүүдийн сурлагын чанар сүүлийн жилүүдэд огцом сайжирч, дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байгаа юм. Ердөө 60 жилийн өмнө хүн амын дийлэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй байсан энэ улсын өнөө цагийн 15 настнууд бусад орны үе тэнгийнхнээсээ уншлагаар тэргүүлж байгаагийн зэрэгцээ ахлах сургуулиа төгсөх хувь 93 хувь байгаа нь 77 хувьтай АНУ-ыг ардаа орхисон үзүүлэлт болж байна. Өмнөд Солонгосын ахлах сургууль төгсч буй хүүхдүүдийн 50 шахам хувь нь “ахисан” шатны мэдлэгтэй гэж үнэлэгдэж байхад АНУ-д энэ хувь ердөө долоон хувь байна.
Өмнөд Солонгосчууд хүүхдээ ингэж боловсруулахын тулд дөрвөн айл тутмын гурав нь гэрийн багш хөлсөлж, хүүхдээ нэмэлт давтлагаар сургадаг бөгөөд энэ бүхнийг мөнгөөр тооцвол 17 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.08.13
























