УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТОМООХОН ЗАСВАРЫН АЖИЛ ХОЖУУ ЭХЭЛЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 110 сургууль, 170 цэцэрлэг байгаагаас энэ жилийн хувьд 53-т нь засвар хийж байна. Сургууль цэцэрлэгийн засварын ажлыг наймдугаар сарын 20-25-ны хооронд хүлээн авах ёстой.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил дунджаар 30 хувьтай байна. Энэ жилийн хувьд төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим нэг сургууль цэцэрлэгийн засварын гэрээг хожуу хийжээ. 80 сая төгрөгөөс бага хэмжээтэй засварын ажлуудыг долдугаар сарын 15-наас хийж эхэлсэн бол түүнээс дээш үнийн дүнтэй засварын томоохон ажлын тендерийг нээлттэйгээр зарлан наймдугаар сарын 1-ний өдөр нээжээ. Үүнд нийтдээ 13-14 сургууль, цэцэрлэгийн засварын ажил байгаа аж.
Харин цэцэрлэгийн бүртгэлийн тухайд наймдугаар сарын 19-28-ны хооронд болно. Энэ жил долоо хоногийн хугацаанд ажлын цагаар бүртгэх юм. Ингэхдээ эцэг эхчүүдэд дараалал үүсгэхгүй байхаар ажиллана гэв. Мөн цэцэрлэгийн бүртгэлд заавал эрүүл мэндийн шинжилгээний бичиг шаардахгүй байхаар тогтжээ. Үүний оронд иргэд оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн төвөөс хүүхдийнхээ талаархи мэдээллийг авч очиход болох аж.
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 110 сургууль, 170 цэцэрлэг байгаагаас энэ жилийн хувьд 53-т нь засвар хийж байна. Сургууль цэцэрлэгийн засварын ажлыг наймдугаар сарын 20-25-ны хооронд хүлээн авах ёстой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил дунджаар 30 хувьтай байна. Энэ жилийн хувьд төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим нэг сургууль цэцэрлэгийн засварын гэрээг хожуу хийжээ. 80 сая төгрөгөөс бага хэмжээтэй засварын ажлуудыг долдугаар сарын 15-наас хийж эхэлсэн бол түүнээс дээш үнийн дүнтэй засварын томоохон ажлын тендерийг нээлттэйгээр зарлан наймдугаар сарын 1-ний өдөр нээжээ. Үүнд нийтдээ 13-14 сургууль, цэцэрлэгийн засварын ажил байгаа аж.
Харин цэцэрлэгийн бүртгэлийн тухайд наймдугаар сарын 19-28-ны хооронд болно. Энэ жил долоо хоногийн хугацаанд ажлын цагаар бүртгэх юм. Ингэхдээ эцэг эхчүүдэд дараалал үүсгэхгүй байхаар ажиллана гэв. Мөн цэцэрлэгийн бүртгэлд заавал эрүүл мэндийн шинжилгээний бичиг шаардахгүй байхаар тогтжээ. Үүний оронд иргэд оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн төвөөс хүүхдийнхээ талаархи мэдээллийг авч очиход болох аж.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























