УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
С.БАТТУЛГА: БИ КИНО УРЛАГТ ДУРЛААД “СОХОРСОН” ХҮН
“Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Дэлхийд дурласан сар” гээд олон кино найруулж, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” кино зохиолыг бичсэн найруулагч, жүжигчин С.Баттулгатай фейсбүүк хуудсаар холбогдлоо.
-Сайн байна уу. Таниас цөөн хэдэн зүйл асуух гэсэн юм аа?
-Сайн, сайн байна уу. Асуу л даа.
-Та өөрийн фейсбүүк хуудсаа идэвхитэй хөтлөх юм аа?
-Тийм шүү. 2010 оноос хойш фейсбүүк хуудсанд нэгдээд өнөөдөр 4067 найзтай болсон байна. Өөрийн уран бүтээлээ сурталчлах, найз нөхөдтэйгөө бодол саналаа хуваалцах, хүмүүсийн оруулж байгаа постуудаас санаа авах гээд надад их өгөөжтэй шүү.
-Ингэхэд саяхан “хатуухан” пост үлдээсэн байсан. Ямартаа ч шинэ уран бүтээлээс тань болжээ гэж ойлгосон?
-“Хэлсэн ярьсандаа хүрдэггүй, замын дундаас явдаг нөхдийг ойлгохгүй юм... Дараа таарахдаа миний хийснийг хараад атаархал чинь буцлах болно. Эр хүн зовох тусмаа чангарч эрдэнийг чулуу зүлгэх тусмаа өнгө ордог гэж үг бий...” гээд үү. Энэ талаар хүмүүс их асуусан. Хүмүүс ер нь нэгнийхээ мууд дурладаг гэж үнэн шүү. Юун тухайг нь хэлчихвэл хэрүүл хийсэн болчих биз. Гэхдээ энэ уран бүтээлийн талаар биш.
-Та ингэхэд хөгжилтэй дүр их бүтээдэг шүү дээ. Амьдрал дээр хэр ууртай хүн бэ?
-Кино урлагт дурлаад “сохорсон” хүн. Кино урлагийн төлөө яахаас ч буцахгүй. Гэхдээ гэртээ бол сайн аав, сайн хань. Уурлах чинь олон янз. Ажлын явцад уцаарлах зүйл гарах ч уурлаад л яваад байдаг хүмүүсээс огт өөр шүү би.
-Шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Арай эрт байна. “Herub” энтертайментын бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрнэ.
“Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Дэлхийд дурласан сар” гээд олон кино найруулж, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” кино зохиолыг бичсэн найруулагч, жүжигчин С.Баттулгатай фейсбүүк хуудсаар холбогдлоо.-Сайн байна уу. Таниас цөөн хэдэн зүйл асуух гэсэн юм аа?

0 Сэтгэгдэл