Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Далай дээрх цамхаг дээр тусгаар улс байна
Манай гаригийн хамгийн жижиг улс бол Их британийн эргээс 10 км зайд Умард тэнгис дэх цамхагт давцан дээр оршдог Силендийн вант улс. 1967 онд далай дундах хоёр тулгуурт тавцан дээр байгуулагдсан энэ улс 2012 оны байдлаар ердөө 32 иргэнтэй байсан байна. Газар нутаг нь 550 хавтгай дөрвөлжин метр. Их британийн чөлөөнд гарсан хошууч Пэдди Рой Бейтс анх Силенд улсыг байгуулан тусгаар тогтнолыг нь зарлажээ.

Долоон зүйл бүхий анхны Үндсэн хуулиа 1975 онд баталсан. Өөрийн далбаа, сүлд, төрийн дуулалтай, шуудангийн марк, мөнгөн тэмдэгттэй.

Силенд бол Үндсэн хуульт гүрэн. Төрийн тэргүүн нь ван Михаил I Бейтс. Гүйцэтгэх засаглал нь Дотоод яам, Гадаад яам, Мэдээлэл технологийн яам гэсэн гурван яамтай. Хууль зүйн тогтолцоо нь гол төлөв Британийн эрхзүйг баримтална.
Силендийн газар нутаг болох давцант цамхгийг дэлхийн хоёрдугаар дайны үед Их британийн агаарын цэргийн хүчин барьжээ. Дайны үед тэнд 200 хүнтэй агаарын их бууны гарнизон байрлаж байж.
1966 онд британийн армийн чөлөөнд гарсан хошууч Пэдди Рой Бейтс өөрийн найз Ронан О’Рэйллитэй хамт цамхгийг авсан ч удалгүй хоорондоо муудаж Бейтс ганцаараа эзэн болж үлджээ. О’Рэйлли нь цамхгийг булааж авах гэж оролдсон ч Бейтс винтов, дорбинк, шатаагч шингэн, галаар шүршигчийн тусламжтайгаар дайралтыг няцаасан байна.
Ингээд 1967 оны есдүгээр сарын 2-нд тусгаар улс байгуулснаа зарлаж өөрийгөө Рой I ван гэж өргөмжилжээ. Энэ өдрөө улс тунхагласан өдөр гэж баяр тэмдэглэдэг байна.

1968 онд Британийн Засгийн газар цамхгийг эзлэх гэж оролдож. Тийшээ эргүүлийн завь ойртож ирэхэд Бейтс агаарт буудаж анхааруулжээ. Мөргөлдөөн болсонгүй. Харин Бейтсийг британийн шүүхэд өгсөн ч шүүх Силендинй тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
1978 оны наймдугаар сард энэ улсад эмх замбараагүй байдал гарчээ. Ван түүний ойрынхон, ерөнхий сайд нар бие биенээ буруутган ерөнхий сайд Ахенбах нь голландын хэсэг иргэнтэй хамтран төрийн эргэлт хийж. Вангийн хүү Тайклыг барьж хонгилд суулгаад дараа нь Голланд руу гаргажээ. Тэр харин тэнд эцэгтэйгээ уулзсанаар шударга хүмүүсийн тусламжтайгаар засгийнхаа эрхийг буцаан авсан байна. Эргэлт хийсэн хүн Германы иргэн байсан болохоор Женевийн конвенц ёсоор германы талд шилжүүлэн өгчээ.
1997 онд Силендийн 150 орчим мянган хуурамч паспорт гарч бас будлиан тарьжээ. Түүнийг Гонконгийн иргэдэд зарсан явдал боллоо. Европын хэд хэдэн оронд энэ паспортыг ашиглан банкинд данс нээсэн явдал ч гарав. Интерполын тусламжтайгаар энэ бүхнийг таслан зогсоож Силенд улс паспортоо сольсноор энэ явдал төгсчээ.

2006 оны зургадугаар сарын 23-нд цахилгааны богино холбооноос болж цамхаг улсад түймэр гарсан нь түүхийн бүхий л үеийнх нь хамгийн аймшигтай гамшиг байсан. Бүхий л байгууламж нь шатсан гэж болно. Британийн агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг ирж хүмүүсийг нь аварч Британийн эмнэлэгт хүргэсэн. Гэхдээ 11 сар гэхэд улсаа сэргээжээ.

0 Сэтгэгдэл