УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ТӨРИЙН САНГИЙН ЗАРДЛААР ГАДААДАД СУРАЛЦАГСДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт сурах иргэдийг энэ сарын 22-оос 28-нд бүртгэхээр болжээ.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах иргэдийг инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр шалгаруулах юм байна. Шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3.25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, мэргэжлийн чиглэлийн дагуу суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүсийг оруулах ажээ.
Бүртгүүлэхдээ өргөдөл, олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал, судалгааны ажлын товч рефератыг авч ирэх ёстой аж. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) нотариатаар баталгаажуулсан хуулбар, шалгалтын хураамж 35000 төгрөг зэргийг авч ирэх юм байна. Шалгаруулалт ирэх сарын эхний хоёр өдөр 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд болох юм. Харин шалгалтын комисс их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн байх гэнэ.
Би АНУ-ын 3 том сургуульд урилга авсан. Даан ч энэ өгч байгаа мөнгө чинь хүрэхгүй юм. Энэ жил хойшлуулаад өөр санхүүгийн эх үүсвэр хайхаас.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт сурах иргэдийг энэ сарын 22-оос 28-нд бүртгэхээр болжээ. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах иргэдийг инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр шалгаруулах юм байна. Шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3.25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, мэргэжлийн чиглэлийн дагуу суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүсийг оруулах ажээ.
Бүртгүүлэхдээ өргөдөл, олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал, судалгааны ажлын товч рефератыг авч ирэх ёстой аж. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) нотариатаар баталгаажуулсан хуулбар, шалгалтын хураамж 35000 төгрөг зэргийг авч ирэх юм байна. Шалгаруулалт ирэх сарын эхний хоёр өдөр 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд болох юм. Харин шалгалтын комисс их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн байх гэнэ.
0 Сэтгэгдэл
2013.07.24
























