Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ
"Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ
Г.Дамдинням: Засгийн газар хэнд ч давуу байдал олгоогүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Хадгаламж банк хэвийн ажиллаж байна
Өчигдрөөс Төрийн банктай нэгдсэн “Хадгаламж” банк хэрхэн ажиллах бол хэмээн иргэд харилцагчид нь чих тавин хүлээж байсан. Өнөөдөр тус банкны хэд хэдэн салбараар орж хэрхэн ажиллаж байгааг нь сонирхоход банзкны ажилтнууд ч, үйлчлүүлэгчид ч яг л урьдын адилаар үйлчилж, үйлчлүүлж байна.
Сүхбаатар дүүргийн 11-р хороолол дахь тооцооны салбар төвд очиход долоон касс бүрт хувийн данс, хадгаламжиндаа мөнгө хийх, зээлийн хүү, байрны мөнгөө төлөхөөр ирсэн дөрвөөс таван үйлчлүүлэгч дугаарлан тайван үйлчлүүлж байлаа. Тус салбар одоохондоо хуучин хаягаа солиогүй доод талд нь “Төрийн банк” гэсэн жижиг дөрвөлжин хаяг хадсан байна. Мөн салбар бүрийн гадаа банк нь 7-р сарын 23-ны өдрөөс Төрийн банк нэрээр үйлчлэхээ тайлбарлаж харилцагчдад анхааруулсан бичиг наасан харагдав.
Сүхбаатар дүүргийн иргэн Ц. Цэрэндорж "Хадгаламж банк дампуурах гэж байна гэсэн сургаар хадгаламж дахь тэтгэврийн хэдэн төгрөгөө өөр банкинд шилжүүлэх санаатай яаран ирсэн. Харин байдал огт өөр, сандрах хэрэггүй юм байна. Энэ сургаар л хүмүүс мөнгөө татаж авахаар ирчихээд бөөн юм болж байгаа байх гэсэн чинь харин ч хүн багатай сэлүүхэн байхыг хараад сэтгэл амар сууж байна" хэмээн ярьсан бол 15-р хороолол Сансар тооцооны төвөөс гарч явсан Баянзүрх дүүргийн иргэн Х. Соёлмаа "Хадгаламж банк дампуурах талаар ямар ч мэдээлэл аваагүй, ажлынхаа заваар хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлэх санаатай ирсэн. Банкны гадна наасан бичгийг уншаад эхэндээ жаахан тээнэгэлзсэн хэдий ч Төрийн банк нэрээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхийг нь мэдлээ. Санаа зовох юм алга" гэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн иргэн Г.Төгс "Байрныхаа төлбөрийг тушаахаар ирсэн. Хувийн данс, зээл гэх зүйл байхгүй болохоор миний хувьд банк нэгэндээ шилжих зэрэгт санаа зовоод байх зүйлгүй байна" гэв.
Иргэдийн байдал тайван, санаа зовсон шинж огтоос ажиглагдсангүй. Энэчлэн хуучин “Хадгаламж” банкны, шинэ Төрийн банкны тооцооны төвүүд хэвийн ажиллаж байна.
Банк дампуурах, татан буулгах сураг сонсогдох төдийд л иргэд хувийн хадгаламж дахь мөнгөө авахаар яаран ирцгээдэг. Харин энэ удаад Хадгаламж банк дампуурах бус Төрийн банкинд шилжиж үйл ажиллагаа нь хэюийн үргэлжилж байгаа нь иргэдийн айдсыг дарж, шуугиан тариагүй байна.
Хадгаламж банкны цорын ганц хувь эзэмшигч “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч, түүнийгээ төлөх боломжгүй болсон нь энэ хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Уг асуудлаар Монголбанкны захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй, зохистой харилцааны шалгуурыг хангаж чадахгүй болсон нийт хөрөнгө нь 94 тэрбум төгрөгийн алдагдалтай болоод байгаа Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэх шийдвэр гаргасан юм.
Г.Дөлгөөн

0 Сэтгэгдэл