УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
БАЛЕТЫН ГАЙХАМШИГ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛ БОЛНО
Монголын балетчид дэлхийн тайзнаа бүжиж, монголын тайзнаа дэлхийн сонгодог тавигдсаар. Энэ л эрчимтэй хөгжсөн балетийн урлагийг харуулах бүрэн хэмжээний кино дэлгэцнээ амилах гэж байна. Уг кино манай балетчид гадаадад хэр зэрэг нэр хүндтэй байдгийг харуулахаар зорьж буй ажээ. Гол дүрийн залууд “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тоглохоор болсон байна. Найруулагчаар нь Т.Алтантуяа, В.Агар нар ажиллах гэнэ. Хоёр найруулагчийн хувьд хамгийн сүүлд хийсэн “Ану хатан” киногоороо үзэгчдийн магтаалыг ихээхэн хүлээгээд авсан. Хэдийгээр киноны зохиол хараахан бичигдэж дуусаагүй байгаа ч Монголын сонгодог урлаг болон балетын бүжигчдийн дотоод ертөнц, эгэл амьдралыг харуулсан кино байдаггүй учраас кино багийнхан энэ сэдвийг онцлон сонгожээ. Кино багийхан балетын гайхамшигт элементийг харуулж чадахуйц график дизайныг толилуулах гэнэ. Зураг авалт нь энэ намраас эхлэхээр төлөвлөгдсөн ч гол дүрийн бусад жүжигчдээ сонгоогүй байгаа юм байна.
Монголын балетчид дэлхийн тайзнаа бүжиж, монголын тайзнаа дэлхийн сонгодог тавигдсаар. Энэ л эрчимтэй хөгжсөн балетийн урлагийг харуулах бүрэн хэмжээний кино дэлгэцнээ амилах гэж байна. Уг кино манай балетчид гадаадад хэр зэрэг нэр хүндтэй байдгийг харуулахаар зорьж буй ажээ. Гол дүрийн залууд “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг тоглохоор болсон байна. Найруулагчаар нь Т.Алтантуяа, В.Агар нар ажиллах гэнэ. Хоёр найруулагчийн хувьд хамгийн сүүлд хийсэн “Ану хатан” киногоороо үзэгчдийн магтаалыг ихээхэн хүлээгээд авсан. Хэдийгээр киноны зохиол хараахан бичигдэж дуусаагүй байгаа ч Монголын сонгодог урлаг болон балетын бүжигчдийн дотоод ертөнц, эгэл амьдралыг харуулсан кино байдаггүй учраас кино багийнхан энэ сэдвийг онцлон сонгожээ. Кино багийхан балетын гайхамшигт элементийг харуулж чадахуйц график дизайныг толилуулах гэнэ. Зураг авалт нь энэ намраас эхлэхээр төлөвлөгдсөн ч гол дүрийн бусад жүжигчдээ сонгоогүй байгаа юм байна.Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























