Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
“Хадгаламж” банкны харилцагчид тэвдэх хэрэггүй гэлээ
“Хадгаламж” банкийг төрийн өмчид Төрийн банкинд нэгтгэж байгаа тухай асуудлаар Монгол банкны Хяналт шалгалтын албаны захирал Д.Ганбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хадгаламж”-ийн харилцагчид тэвдэх хэрэггүй гэлээ.
“Хадгаламж” банкийг өөр банктай нэгтгэж байгаа нь харилцагчдад нь нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэд “Нэг банк нөгөөтэйгээ нэгдсэнээр харилцагчдад ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй. Ногоон өнгөтэй нэр хаяг нь Төрийн банк гэсэн цэнхэр өнгөтэй л болж байгаа хэрэг” гэж хариуллаа.
Харилцагч аж ахуйн нэгж, иргэдэд ямар нэгэн эрсдэл учрахгүй хуучнаараа үлдэж, зээл төлбөр, хадгаламж бүгд шинэ банкинд өвлөгдөнө, ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Иргэд, аж ахуй эрхлэгчид сандарч тэвдэж хэрэггүй, тайван байх хэрэгтэй гэсэн юм. “Хадгаламж” банк нь улсын хэмжээнд 1,7 сая харилцагчтай юм байна.
Харин “Хадгаламж” банкны 3268 ажилтан, ажиллагсдын тухайд энэ долоо хоногт багтаан шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн юм.
Ганц хувь нийлүүлэгчтэй “Хадгаламж” банкны эзэн Ш.Батхүү нь 12 компанитай, эдгээрийн авсан зээл нь 168 тэрбум төгрөг болсон байхад банкны нийт хөрөнгө нь 80 тэрбум юм байна. Ийн авсан зээл нь нийт хөрөнгөөсөө нэг дахин их болж төлбөрийн чадвар муудсан нь Монгол банкнаас арилжааны банкуудад тавьдаг шаардлага хангаж чадахгүй болсон нь нэгэнт ил болсон тул ийн Төрийн банктай нэгтгэж байгаа гэлээ. Мөн энэ нь дөнгөж сая ч гарч ирж байгаа зүйл биш тус банкны үйл ажиллагааг бүр 2011 оноос шалгаж эхэлсэн, эцсийн дүн нь одоо л гарч байгаа гэсэн юм.
“Хадгаламж” банкийг төрийн өмчид Төрийн банкинд нэгтгэж байгаа тухай асуудлаар Монгол банкны Хяналт шалгалтын албаны захирал Д.Ганбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хадгаламж”-ийн харилцагчид тэвдэх хэрэггүй гэлээ. “Хадгаламж” банкийг өөр банктай нэгтгэж байгаа нь харилцагчдад нь нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэд “Нэг банк нөгөөтэйгээ нэгдсэнээр харилцагчдад ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй. Ногоон өнгөтэй нэр хаяг нь Төрийн банк гэсэн цэнхэр өнгөтэй л болж байгаа хэрэг” гэж хариуллаа.

0 Сэтгэгдэл