УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дээрэмчдийн хөлөг дээр конторловол яахав
Аль байгууллагад хөдөлмөрийн бүтээмж ямар байх нь ажиллагсдын ажиллах орчин, ажлын байрнаас ихээхэн шалтгаалдаг нь мэдээж. Ийм ч болохоор ажил олгогчид өнөөдөр ажлын байр, албан өрөө, орчин нөхцлийг илүүтэй анхаардаг болсон байна. Гэхдээ тохилог, аятайхан байлгахаас гадна бас ер бусын, хөгжилтэй байдлаар тохижуулах нь нэг биш. Хамгийн ер бусын байдлаар тохижуулсан албан тасалгаанууд.
Тоглоомон авто зам бүхий контор
Invention Land компани ажиллагсдаа эрч хүчтэй, хурдан шалмаг, яг л авто уралдааны зам дээр давхиж байгаа юм шиг ажиллах ёстой гэж үздэг байна.
Тийм болохоороо албан өрөөгөө тоглоомон авто замын хэлбэрээр тохижуулжээ.
Байшин доторхи байшин
Бас л Invention Land компани эмэгтэй ажиллагсдадаа зориулан байшин доторхи байшин-албан өрөө бэлтгэжээ.
Бичгийн хэрэгсэл бүхий албан өрөө
Radford Wallis студи Лондон хот дахь Giant Office Supplies контороо албан өрөө, бичгийн хэрэгслийн том том эд зүйлээр чимиглэсэн байна.

Бид биедээ садаа болохгүй
Энэ бол хуучин цаг шиг тус тусдаа өрөө биш. Pons и Huot компанийн Парис дахь албан өрөөнүүд нь хувь хүн бүр бие биедээ садаа болохгүйгээр тусгаарлаж, гэхдээ бие биенээ харж байхаар тохижуулсан байдаг.
Нисэх онгоцны бүхээг шиг юм уу даа.
Далайн дээрэмчний хөлөг
Invention Land компани бас нэг албан байраа яг л далайн дээрэмчний хөлөг онгоц шиг тохижуулсан байдаг. Хөлөг дээр бүр өрөөсөн нүдтэй, ахмадын баримал хүртэл бий.

Хоргодох байр
Шведийн интернетийн Bahnhof Office компанийн албан байр хүйтэн дайны үеийн бөмбөгнөөс хоргодох байранд байрладаг. Газар доорхи энэ байранд тэр цагт бөмбөг, байгалийн гамшгийн үеэр хоргоддог байсан даа.

Агуй дахь контор
Invention Land компанийн бас нэг албан байр нь яг л уулын агуй шиг. Ажилтнуудынх нь ажлаа явуулдаг хэсгийн цаахантай бас багахан шиг хүрхрээ бий.

Хөдөлгөөнт албан өрөө
Барселон дахь Гетегийн хүрээлэнгийн хүлээн авах өрөөнүүд нь “Трон” кинон дээр гардаг шиг тоонолжин гэрэлтүүлэгтэй. Ганцхан энэ ханууд нь хөдөлдгөөрөө онцлог.

Анааштай албан өрөө
Оросын TWIGA компанийн эзэд өөрсдөө Танзанид олон жил амьдарсан болохоор анаашинд тун хайртай. Тийм болохоор энэ албан байранд нь энэ гайхамшигт амьтны том жижиг 836 дүрс, чимэл байдаг гэнэ.

Нүцгэн контор
Английн Onebestway компанийн удирдлага ажиллагсдадаа “Нүцгэн баасан гараг” зохиож байх санал тавьжээ.
Долоо хоногийн хамгийн сүлчийн ажлын өдөр бүгд чармай нүцгэн ирж байх тухай саналыг ажилтнууд нь “Ура” хэмээн хүлээн авсан гэнэ.
Тоглоомон авто зам бүхий контор
Invention Land компани ажиллагсдаа эрч хүчтэй, хурдан шалмаг, яг л авто уралдааны зам дээр давхиж байгаа юм шиг ажиллах ёстой гэж үздэг байна.
Тийм болохоороо албан өрөөгөө тоглоомон авто замын хэлбэрээр тохижуулжээ.Байшин доторхи байшин

Бас л Invention Land компани эмэгтэй ажиллагсдадаа зориулан байшин доторхи байшин-албан өрөө бэлтгэжээ.

Бичгийн хэрэгсэл бүхий албан өрөө
Radford Wallis студи Лондон хот дахь Giant Office Supplies контороо албан өрөө, бичгийн хэрэгслийн том том эд зүйлээр чимиглэсэн байна. 
Бид биедээ садаа болохгүй
Энэ бол хуучин цаг шиг тус тусдаа өрөө биш. Pons и Huot компанийн Парис дахь албан өрөөнүүд нь хувь хүн бүр бие биедээ садаа болохгүйгээр тусгаарлаж, гэхдээ бие биенээ харж байхаар тохижуулсан байдаг.
Нисэх онгоцны бүхээг шиг юм уу даа. Далайн дээрэмчний хөлөг

0 Сэтгэгдэл